Монгол олон улсын аврах багтай болно
Монгол Улсын  Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ийн Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Олон улсын эрэн хайх, авбран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтранн “Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Олон улсын дасгал сургуульд Монгол, Индонез, Шри Ланка, Филиппин, Австрали, БНХАУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Швед, Швейцарь, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэх мэт 30 орчим орны 120 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа аж.
 
Уг сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад  зохион байгуулснаар газар хөдлөлтийн томоохонн аюул тохиолдон ихээхэн хэмжээний хохирол учруулж, хор уршгийг арилгах үндэсний хүч хэрэгслийн чадавх хүрэлцэхгүй тохиолдолд гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх гээд чухал ач холбогдолтой юм байна.
 
Монгол Улс олон улсынхэмжээнд үүрэг гүйцэтгэх, аврах багтай болохоор бэлтгэж байгаа гэнэ. Олон улсад үүрэг гүйцэтгэж, бусад орны багтай хамтран ажиллах учир гадаад хэлний мэдлэгтэй байх нь аврагчдын эхний шалгуур. Мөн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна багаж хэрэгслийн хангамж сайн байх ёстой юм байна. Манайхан эдгээрийг шат дараатай хэрэгжүүлсний үндсэн дээр ирэх жил гэхэд дунд төвшний баг бүрдүүлчхээд, НҮБ-аас мэргэжилтнүүд урьж, үнэлгээ хийлгэх боломж бүрдэх ажээ. Дашрамд дуулгахад, Олон улсад үүрэг гүйцэтгэх багт албан ёсны тус байгууллага гэрчилгээ олгодог. Тэр баг нь дэлхийн аль ч улсад газар хөдлөхөд очиж, аврах ажиллагаа явуулах эрхтэй байдаг аж.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.