Улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхийг хойшлууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжлэн явагдаж байна. Хэлэлцэх асуудлын дарааллаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжиж, соёрхон баталлаа.

Харин үүний дараа “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх байсан ч  УИХ-ын гишүүн С.Бямбацогт горимын санал гаргаж уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Тэрбээр “УИХ-ын дэгийн дагуу төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед Ерөнхий сайд, Сангийн сайд, Аудитын газрын дарга нар байх ёстой. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд, Сангийн сайд байхгүй байна. Дэгээрээ явж уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэлээ.

Уг саналыг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч, Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэхийг хойшлууллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.