Ц.Элбэгдорж: Тавантолгой төсөл маш их цаг хугацаа алдаж байна
-МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 2013 оноос хойш  санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиудын төслийн талаар мэдээлэл хийхээр болсон юм. Ингэхдээ улс төр, нийгмийн амьдралд чухал хэрэгцээтэй байгаа Улс төрийн намуудын тухай болон Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухай мэдээлсэн юм. Уг хуулиуд нь олон жилийн турш яригдаж байгаа ч гишүүд байр сууриа нэгтгэж чадахгүй санал зөрөлдөж явсаар эцэстээ Ерөнхийлөгчийг боловсруулж өргөн мэдүүлэх хүсэлт тавьжээ. Ингээд Ерөнхийлөгч нэлээд судалгаа хийж боловсруулсны дүнд уг хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга бэлэн болсон байна. Тэрбээр эдгээр хоёр хуулийн онцлох 10 зарчмыг өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм.

Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн хувьд:

1.Төрийн алба чадахуйн зарчимд шилжсэн төрийн албатай болно

2. Төрийн албан хаагчдыг шат дараалалтай дэвшдэг болгох /нэг нам гарч ирэнгүүт бүгд солигддог байдлыг халах/

3.Хариуцлагын тогтолцоотой болгох/ Төрд учруулсан хохирлыг өөрөөр нь эргүүлэн төлүүлнэ/

4.Төрийн албан хаагчдын хийж болохгүй зүйлүүдийг тодорхой зааж өгнө

5. Төрийн албан хаагчдыг нам бус болгоно

6.Төрийн жинхэнэ албан хаагчийг хоморголон халдаг байдлыг  хална /3 нэмэх нь 2 зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгчөө, жолоочийг өөрчлөхөөр тусгажээ/

7.Төрийн албанд шалгалт өгсөн хүмүүсийн мэдээллийг ил тод болгох/хариуцлага тооцсон, ТАЗ-өөс сануулга авсан зэргийг шилэн болгох/

8.Төрийн албанд олон нийтийн хяналтыг оруулна /Манай төрийн албаныхан, Төрийн албаны зөвлөл ч гэсэн дургүй нэг зүйл байдаг. Манай төрийнхөн олон нийтийн хяналтад тун дургүй улс шүү дээ. Тэгэхээр Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг иргэдийн хяналтад оруулъя гэж байгаа юм/

9.ТАЗ хариуцлагатай болгох

10. Төрийн албаны хуульд Ерөнхий сайд сонгогдсоноос хойш нэг жил, улс төрийн сонгууль болохоос нэг жилийн дотор өөрчлөлт хийхийг хориглоно.

Харин Улс төрийн намуудын тухай хуулийн хувьд:

1.Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө/судалгааны,манлайлагч хүний нөөцийг бэлтгэгч нам болно/

2. Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол, санхүүгийн тайлангаа буруу гаргасан бол татан буулгана хандив тусламжаас тодорхой хувийг улсын орлого болгодог 

3. Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай болгосон. /Нам нь аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох бүх төрлийн харилцааг хатуу хориглож байгаа/

4 Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай, үүнтэй холбоотой шүүмжлэлүүдийг би энд хэлээд яах вэ. Иргэдэд сонголтыг бий болгож өгч байна.

5. Нам шилэн данстай байя. Энэ бол намын санхжүүжилттэй холбоотой асуудал/Нэгд, нам нэг л данстай байя. Гэтэл өнөөдөр нам олон данстай, салбар байгууллага нь бас данстай байдаг. Шинэ хуулийн дагуу намуудын данс Шилэн дансны хуулиар зохицуулагдана/

6. Намын үйл ажиллагааг явуулах доод хязгаарыг тогтоож өгч байгаа /Гэр бүлдээ хүртэл намд хуваагдлаа гэж ярилцдаг. Бид энэ асуудлыг шийдэх цаг болсон. Монголын нөхцөлд шийдэх боломжтой. Тийм учраас 3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглож байгаа/

7. Нам дотооддоо асуудлаа, улс төрийн маргаанаа шийддэг байя /Намын маргаанаас болоод нийгэм, хууль хяналтын байгууллагууд хүнд байдалд орж байдаг. Энэ  байдлыг халах цаг болсон. Ингэхгүй бол бид урагшлахгүй/

8. Намын бүтэц зохион байгуулалтыг уян хатан тогтолцоог санал болгож байна /Өнгөрсөн 1990-ээд онд үүсгэн байгуулагдсан намууд МАХН-аа дуурайж бүтцээ хийсэн гэх шүүмжлэл байдаг. Ингэхдээ бага хурал, улс төрийн товчоо гэх мэт нэрсийг өөрсдийнхөөрөө өөрчилсөн. Үүнийг юу гэж нэрлэх, ямар замаар зохион байгуулах зэрэг боломжийг нээлттэй орхиж байна/

9. Намууд хажуудаа төрийн бус байгууллага, аливаа фракц, одон медальтай байхыг хориглоно /Гэхдээ эмэгтэйчүүдийн клуб, залуучуудын клуб гэх зэрэг клуб байж болно/ 

10. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр намд худалдан авсан, барьсан өмч хөрөнгийн асуудлыг шийднэ /Бусад ороогүй байгаа маргаантай байгаа асуудлыг шийдэх шаардлагатай. Тэгэхлээр хоёр хууль гарах нь. Намын санхүүжилт, намын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг цогцоор нь нэг хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль гээд шилжилтийн шинжтэй зохицуулалтын талаарх хуулиудыг давхар гаргана/

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хэвлэлийн хуралд хамт оролцсон хоёр намын дарга З.Энхболд, М.Энхболд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Сэтгүүлчид намын дарга нараас Ерөнхийлөгчийн боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийг дэмжих боломжтой юу хэмээх асуултад намын дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. 

АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд: Үүнийг нэг өдөр яриад шийдээгүй. Ерөнхийлөгч зориг гаргаж санаачиллаа. Энэ бол хүлээж авахад төдийлөн сайн санаа биш. Гэхдээ хүлээж авахаас өөр арга байхгүй. Намууд санал нэгдэж чадахгүй нэг хэсэг явлаа. Тиймээс Ерөнхийлөгчийг нам бус хүний хувьд нэгтгээд өргөн барина уу гэдэг саналыг тавьсан юм. Шууд хүлээгээд авчих заалтууд ч байна. Миний хувьд санал нэг байна. УИХ-ын 76 гишүүний саналыг тусгаад өөрчлөгдөх байх. Энэ чигээрээ гарвал сайн байна. Төрийн албан хаагчийн хуулийн тухай одоогийн хуультай их адилхан байна. Уг хуулийг ч дэмжиж байна. Гол нь хэрэгжилтийг хангах нь чухал байна. 

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хоёр хууль санаачилж өргөн барьж байгаа юм байна. Энэ хоёр хууль хоорондоо ч нэлээн уялдаа холбоотой. Төрийн албан хаагчийг тогтвортой ажиллах, мэргэшүүлэх зэрэг  ажлыг хийх нь зөв зүйтэй. Улс төрийн албан тушаалтнуудыг бэлтгэх  төлөвшүүлэх, мэргэшүүлэх зэрэг нь намын боловсон хүчинтэй холбоотой байна.Намын хуулиудын зарим нэг зүйл заалт дээр санал нэгдэж байна. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх байх. Мөн олон түмний саналыг ч тусгах байх. Сонгуульд оролцох намын сурталчилгааны зардал одоогийн хуульд ч тодорхой заалт оруулсан байгаа. 

Үүний дараа Ерөнхийлөгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Үндсэн төсөл болж өргөн баригдах ёстой. УИХ-ын гишүүд хууль батлахгүй байх, хойшлуулах аргатай болсон. Би хэлэлцэгдэх хүртэл л өргөн барина. Намар өргөн барихаар төлөвлөж байна. Одоо амжихгүй байх. Олон хуулийн төслүүдээ хэлэлцэж амжихгүй ээлжит бусаар хуралдах тухай ч ярьж байгаа юм байна лээ. 

-Гишүүн болсон хойноо намаа сольдог байдлыг яах вэ?
-Намын тухай хуулиар маш тодорхой зааж өгнө. Өөр намын гишүүн болбол нөгөө талд тооцдог байдлыг хална. Энэ хүнийг  дахин сонгуульд дэвшүүлэхгүй гэж зарлах эрхийг нь намд өөрт нь олгоно. Ингэж зарласан тохиолдолд тэр хүн дахин сонгуульд нэр дэвшихгүй. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрхийг нэлээн хязгаарласан заалтууд тусгахаар ажлын хэсэгт нэлээн маргаан дагуулаад байгаа? Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг олон жил ярилаа. Яг ямар, ямар заалт оруулж байгаа талаараа ил тод мэдээлэх хэрэгтэй. Тэгээд олон нийтийн санал санаачилгыг тусгах л шаардлагатай. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлаар надад хэлээд байх зүйл алга. 

-Улс төрийн намын тухай хуульд авлигыг бууруулах талаар хэрхэн тусгасан бэ?
-Хуулин дээр маш тодорхой болгож өгсөн. Бүх орлого зарлагыг шилэн болгоод үүнийгээ хянаад явчих хэрэгтэй. Шалгадаг, хянадаг, шүүдэг байгууллага нь бүгд тусдаа байх ёстой.  Бүр болохгүй бол татан буулгадаг болох хэрэгтэй. 

-Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа. Гэхдээ энэ тоог нэмэхээр төсвийг ачаалалтай болгохгүй юу?
-Төсөвт төдийлөн ачаалал үүсгэхгүй байх.

-Төрийн өмчит томоохон компаниудын захирлуудын томилгоог хэрхэн зохицуулах вэ? ялсан намууд томилгоог хийгээд энэ нь өмч хөрөнгийг үрэгдүүлэх шалтгаан болж байна?
-Төрийн өмчит компаниудыг сайн ажиллуулж чадахгүй бол хувьд өг гэдгийг хэлж байсан харин зарчим болоод үлдчихээд байна.  Төр оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувийг л эзэмшдэг үлдсэнийг нь хувьчлах нь зүйтэй.

-Толгой ордуудын асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? Гацууртын ордын хувь эзэмшил, дубайн гэрээ гэх мэт?
-Мэдээж байр суурь байгаа. оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал дээр ерөнхий сайдад нэг зүйлийг хэлж байгаа. Анх явахдаа гэрээ байгуулахаа явахдаа л хэлээд явах ёстой байсан. Ерөнхий сайд залуу хүн учир үүн дээр л алдсан. Тавантолгойг УИХ дээр олон талаас нь яриад шийдэж байгаа биз дээ. Маш их цаг алдаж байна. Хугацаа нь хэтэрсэн асуудал хог болдог. Засгийн газар татаж аваад цогцоор нь шийдэж эргэж оруулна гэж байгаа юм байна. Тэр бол зөв зүйтэй санал байж болно. Олон талаасаа яриад шийдэж байгаа байх. Цаг маш их алдаж байна. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд таныг эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд 61 хуульд өөрчлөлт оруулсан гэсэн зүйл яригдаж байна?
-Ерөнхийлөгчийн эрхийг нэмэгдүүлэх нэг ч хууль ороогүй.

-Таны оруулсан хуулиуд УИХ дээр дэмжлэг авахгүй байгаа нь муу байна уу?
-Муу болоод байгаа зүйл байхгүй. Миний санаачилсан хуулиудын 60-70 хувь нь дэмжигдээд явж байгаа. Шүүхийн тухай хууль  гэх мэт байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүзүү 2015-06-25 16:42:54
    ГАЗАР УХАХ БИШ ЭЭ. ТАРХИА УУДЛАЯ. ТА ЧИНЬ ЯАСАН МУНХАГ ХҮН БЭ? ГАЗРАА ХУРДАН УХАЯ Л ГЭЭД БАЙХ ЮМ. ӨӨР АРГА БОДОЖ ОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХОО...
  • Zochin 2015-06-25 13:56:34
    AН оорийнхоо баахан хунийг торийн албанд шахчихсан. Одоо тэднийгээ ходолгохгуй гэж хууль батлах нь уу. Шахааны хог шааруудыг бугдийг зайлуалчихаад хуулиа батла
  • zochin 2015-06-25 13:29:53
    za baiz hen bilee ene hun chine tanidag ch xun shig untaj bgaad sersen yum bol uu icheeneesee garch irsen yum boluu
  • Энхаа 2015-06-25 12:13:23
    Ерөнхий сайд Элбэгээг тоохоо больсон юм бна даа.Хэлэлгүй яваад улсаа худалдаад ирдэг бна даа.
  • иргэн 2015-06-25 08:46:02
    Худал ярих нь дэндлээ ам ажил нь хэтрэхий зөрөх юм
  • g 2015-06-25 08:18:23
    Ooroo yu hiisen be yrihaas oor yu ch alga pendiitlee targalaad ger horoolold ochij neg honoj yzdee hymyys ydarch bn
  • зочин 2015-06-25 07:18:30
    Энэ нэг тагжийсан, хүзүүгүй хулгайч хурдан зайлаасай. Худлаа ярихаас өөр ажилгүй хулгайч.
  • yu gej dee 2015-06-25 05:45:41
    Elbegeed l hugatsaa baihgui ternees Mongolchuud urglaj baih bolno
  • zochin 2015-06-25 03:22:05
    Erunhiilugch uu AN iin Garamgai gishuun chini TA haagchdad turiin ajil iah be namiin ajlaa l hii gej helj baisniig 2 chiheeree sonsson shuu dee teriig iu...
  • Зочин 2015-06-25 02:57:28
    Улс орны хувь заяаг шидвэрлэхэд амин чухал ач холбогдолтой асуудалд энэ хүн эртнээс шууд оролцоах ёстой байсан бус уу! Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч!...
  • зочин 2015-06-25 01:42:16
    Энэ хулгайч Таван толгойг өгөх гэж мөн ч их зүтгэж байгаа даа. Жинхэнэ муур багш.
  • Болтугай 2015-06-25 01:27:58
    Уг нь биелдэг бол их л зөв ярилаа шдээ, манай Ерөнхийлөгч.