Аж үйлдвэрийн салбарт Японтой хамтарна
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айчлал хийнэ.
 
Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах юм. Тодруулбал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөгч оролцоно. Айлчлалыг зохион байгуулснаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Номын сан зарна 95705545 2015-06-24 11:33:27
    Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монгол дэлхийн сонгодог романууд , Монголын нууц товчоо 1947 он зэрэг хуучин номнууд байгаа,
    103.229.120.108
    Мэдэгдсэн Хариулах