Аль намыг дэмжих нь чиний биш тэдний дур
Сонгууль дөхсөн юмдаг уу даа. Хаа сайгүй л нам байгуулагдаад, ухаантай ухаантай зүйл ярьсан хүмүүс олшироод л. Ард түмэн минь гэх нөхдүүдийн тоо ч нэмэгдэж байна. Хэдэн жил харагдаагүй байсан хүмүүс гэнэт автобусанд, эмнэлэгт, цэцэрлэгт гарч ирээд л. Илбэ шид гэлтэй л юм болоод байна. Хамгийн сүүлд гэхэд ХҮН гэдэг нам байгуулагдсан. Өнгөрсөн тавдугаар сард шүү дээ. За тэгээд “Далайн дээрэмчдийн нам” ч гэж гарч ирсэн. Сонин дээр зар энэ тэр тавьсан байх шүү. Гэхдээ яг албан ёсоор байгуулагдаж, тамга тэмдгээ аваагүй л болохоос. Хөдөлмөрийн үндэсний намын тухайд бол аль 2011 онд байгуулагдсан юм билээ.

Одоо л Дээд шүүхэд бүртгүүлж байгаа гэсэн. Тус нам 1300 гаруй гишүүнтэй гэдгээ Дээд шүүхэд бүртгүүлэх үедээ мэдэгдэж байв. Хэзээ ч тийм олон гишүүнтэй болчихсон юм бүү мэд. Энэ юу ч биш. Нам байгуулагдах үед 10 гаруй мянган хүн гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн талаар удирдлагууд нь мэдэгдэж байв. Гэтэл сүүлд сонсох нь ээ өнөөх хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс Монголын бүх сувилагч нар болж таарсан гэсэн байх шүү. Үгүй ээ, өөрсдөө бүх сувилагч нарыг элсүүлнэ гэж эмнэлгүүдээр явсан ч гэл үү. Ямар ч байсан бараг л Хөдөлмөрийн үндэсний нам биш Сувилагчдын үндэсний нам болох шахсан юм уу даа, янз нь.

Нэг хэсэг твиттерт суудаг “шувууд” тэгж жиргэлдээд байсан юм даг. Фэйсбүүкийнхэн бас яаж дутах билээ, хошуу нэмэрлэсэн.  Уг нь цагийн сайханд, цай будааны элбэгт хүмүүс сайн дураараа намд элсч, эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоороо нийлдэг байлаа.  МАН, АН, МАХН, ИЗНН, өөр юу юу ч билээ дээ, олон л нам байгаа.  Бүгд л сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байх. Гэтэл одоо цагт, орчин үед намд хүчээр элсүүлдэг болсон бололтой. Тэр дундаа мэргэжил мэргэжлээр нь сонгож авч, дайралтаа хийж байгаа юм уу даа.  Заавал сувилагч байдаг нь ч юу юм. Магадгүй эхлээд сувилагч нарыг элсүүлчихээд, дараа нь эмч нар руу “дайрах” гэж байгаа юм байлгүй дээ.

Өөрөөр энэ үзэгдлийг ойлгох арга алга.  Магадгүй сонгууль дөхөхөөр цар хүрээгээ улам өргөтгөж, салбар болгон руу ч өнгийж магадгүй нь бололтой.  “Нарантуул” захаар орж, худалдаачдыг, автобус баазад очиж жолооч нарыг элсүүлээд л явах нь л дээ. Ер нь бүгдээрээ салбар бүртээ нэг нам байгуулаад, хүчээр ч хамаагүй гишүүд элсүүлээд явчихвал болох юм биш үү. Наймаа, арилжаа хийж байгаа хүмүүс нь нийлээд “Худалдаачдын нам” байгуулчих хэрэгтэй. Тээврийн байгууллагынх нь “Тээвэрчдийн нам”. Эрүүл мэндийн салбарынх нь “Эрүүл хүний төлөө” нам, малчид нь “Малчдын нам” байгуулчих хэрэгтэй.

Тэгээд тус бүрийнхээ салбарын хүмүүсийг элсүүлээд, дундаасаа хэдэн хүнийг дэвшүүлээд, зөвхөн тэдэндээ саналаа өгөөд явчихгүй юу.  Тэгвэл жинхэнэ утгаараа төрд төлөөлөлтэй болох юм биш үү.  Ийм өнцгийг ХҮН намынхан өгөөд байна.  Уг нь ХҮН намын дарга нь  “Манай нам "Хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ монгол хүнийг төлөвшүүлнэ” хэмээн ярьсан. Гэтэл нөхдүүдэд сувилагч нар “хөөрхөн” харагдсан бололтой.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2015-06-24 12:50:05
    Би л лав Хуцнуудын төлөө намд саналаа өгнө.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэхээр үнэн 2015-06-24 12:36:43
    Мянгат малчны тарга тэвээргэ сайтай таван хошуугаас сонгосон нь дээр болж
    103.229.121.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-06-24 11:23:56
    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад л бол хэн ч ямар нам яахав
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах