БНХАУ-д үйлдвэрлэсэн хийлдэг гудас, завь хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж байгаатай холбоотой иргэд амралтын өдрөөрөө голын эрэгт амрах нь ихэссэн. Иймээс  энэ үед иргэд, эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
 
Хүүхэд багачууд урд хөршид үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй хийлдэг завин дээр сууж тоглосноос усанд осолдсон тохиолдол гарсан тул хийлдэг гудас, завийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 
 
Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар 9 аймгийн 18 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослын 23 удаагийн тохиолдлоор 24 хүн нас барсан. Үүнээс 7 нь бага насны хүүхэд байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hymd hytad baraa avahgui bai 2015-06-24 15:30:58
    Hytad hyamdhan yum hudaldan avch ami nasaaraa denchin tavij yugaa hiine ve?!
    103.229.122.216
    Мэдэгдсэн Хариулах