Эх орноо төлөөлөн “Cardiff singer of the world” наадамд амжилттай оролцож, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон гавъяат жүжигчин Э.Амартүвшинтэй холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.
-Танд баяр хүргэе. Сайн явж ирэв үү?
-Өчигдөр эх орондоо ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Намайг тоссон гэр бүл болон дуурийн театрын хамт олондоо баярласнаа илэрхийлье.
-Тэмцээнд 400 гаруй мэргэжлийн дуучин өрсөлдсөн. Түүнээс шилдэг тавд үлдэнэ гэдэг том амжилт шүү?
-Уралдааны эхний шатанд “Nemico Della patria” дууг дуулсан. Хэдийгээр өөрийгөө сайн харуулж чадаагүй ч дажгүй дуулсан гэж бодож байна. Энэ наадам дэлхийд чансаагаараа тэргүүлдэг. Тиймээс дэлхийн хэмжээний уран бүтээлчид цугласан байна лээ.
-Та энэ тайзан дээр дуулахыг хүсч байсан гэсэн?
-Хүсэл минь биеллээ. Өмнө нь манай улсаас энэ наадамд уран бүтээлчид оролцож байгаагүй юм билээ. Тиймээс эх орныхоо нэрийг гаргана гэдэг л бахархам амжилт юм. Үүний цаана зөвхөн миний карьер биш Монголын дуурийн дуучдын чадвар үнэлэгдсэн гэж бодож байна.
-Таныг наадмын түүхэнд сонсч байгаагүй өвөрмөц, чадалтай хоолойтой гэж тодорхойлсон байна лээ?
-Шилдэг тавд Канад, Турк, Беларусь, Өмнөд Солонгосын уран бүтээлчид шалгарсан. Беларусийн дуучин Надин Коучер түрүүлж, Жон Мин Парк дууны нэрэмжит шагналын эзэн болсон. Дуучин болгон өөрийн өвөрмөц хоолойтой. Тиймээс би оролцсон оролцогч бүрийг үнэлж, бахархмаар байна.
Зууны мэдээ
Ч.Гантулга