Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг шийдвэрлэжээ
Засгийн газраас ипотекийн зээлд хамрагдаж орон сууц худалдан авах иргэдийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлыг ярьж эхэлсэн. Ингэснээр иргэд орон  сууц худалдан авахдаа урьдчилгаа 10 хувиа төлөөд, харин үлдсэн 20 хувьд нь Засгийн газар арилжааны банкуудад баталгаа гаргаж өгөх юм. Энэ нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл уг асуудал шийдэгдсэн байна. Тодруулбал Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

Тэрбээр “Энэ шийдвэрийн дагуу орон сууцны үнийн 20 хувийн баталгааг хэрэгжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. Мөн ипотекийн энэхүү зээлэнд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлтүүд бүхий журмыг долдугаар сард багтаан боловсруулахыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд бид гуравт үүрэг болголоо.200 тэрбумын баталгааг банкууд зөвшөөрч байгаа. Тэдний томоохон харилцагчид бол барилгынхан. Энэ салбарын ажил хөдөлж байвал тэдэнд өөрсдөд нь хэрэгтэй. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(+_1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгааны дуусгавар болдог байх байр суурийг манай яам баримталж байгаа” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aagii 2015-06-24 10:44:54
    manaihan ingeed hvn ym hiiheer ydaj nmuulahgvi bwal zvgeer shv hiiheeer hiilee geh hiihgvi bhaar hiisengvio geh
    213.229.64.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Номын сан зарна 95705545 2015-06-24 04:36:00
    Дээр үеийн 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын дэлхийн сонгодог романуудтай, Монголын нууц товчоо 1947 он зэрэг хуучин номнууд байгаа,
    103.229.120.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Ролан 2015-06-24 03:45:33
    2008 оны АНУ-ын ипотекийн хямрал ирлээ. Эрэлтээс их байр бариад, төрөөр баталгаа гаргуулан, дараа нь банкууд дампуурч, Төр нь сүйрэх шахсан
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • дүнхүү 2015-06-24 03:39:59
    сонин дүнхүү юм ярих даа.банкууд аль дээр үеэс урьдчилгаагүй ч өгөөд л байгаа ш дээ
    122.201.22.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-06-24 03:17:01
    Барилгын үнийн хөөрөгдөл буурчих вий гэхээс авилгачид айж байна даа. Дараа нь ямар арга хэмжээ авах нь л сонин байна. Магадгүй хүүг 4 хувь болгох байх.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах