Тун удахгүй болох үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Жил бүрийн наадмын урлаг соёлын арга хэмжээ үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг. Гэвч төдийлөн олны таашаалд нийцдэггүй тул дараа нь нэлээд шүүмжлэл гардаг. Тиймээс энэ жил наадмын соёл урлагийн арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Энэ хүрээнд гадаадын алдартай хамтлаг дуучдыг багагүй мөнгөөр урьж дуулуулах талаар хүртэл судалжээ.
Гэвч олон нийтийн зүгээс эдийн засгийн хямралтай үед их мөнгө зарлагдаж ганц дуучин авч ирэх шаардлагагүй хэмээн саналаа хэлж байсан юм. Тэгвэл энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хорооны дарга БСШУ-ы дэд сайд Төмөрбаатар хэлэхдээ “Шадар сайд баяр наадмыг зохион байгуулах Соёл урлагийн салбар хорооныхныг хүлээн авч уулзлаа. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд гадаадын хамтлаг, дуучдыг урих тухай яригдаж байсан. Энэ асуудал өчигдөр эцэслэн шийдэгдсэн. Юу гэхээр гадаадын хамтлаг дуучдыг хүлээн авах боломжгүй, долдугаар сарын 14-ний өдөр төлөвлөсөн энэ арга хэмжээ өөрчлөгдсөнийг Монголын ард түмэндээ хэлэх нь зүйтэй. Үндэсний их баяр наадмаараа гадаадын зочид төлөөлөгчдөд бид Монгол орноо сурталчлах ёстой. Гадаадын хамтлаг, дуучнаар наадмаа чимэх ёсгүй гэсэн байр суурь барьж ажиллахаар болсон.” гэлээ.
Түүнчлэн баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах хорооныхон гадны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаар хэд хэдэн улсын уран бүтээлчид санал тавьсан байна. Тухайлбал ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-д санал тавьжээ. Үүний дагуу БНСУ-аас нэг найруулагч ирж, долоо хоног ажиллаад буцсан байна. Цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд шинэ техник, технологи ашиглаж, бөмбөрчдийн тоглолтыг зохион байгуулахад энэ хүнээс зөвлөгөө авсан аж. Уг мэргэжилтэн нь БНСУ-ын хөлбөмбөгийн ДАШТ мөн өвлийн олимпийн наадмын үеэр зохион байгуулсан бөмбөрийн тоглолтыг зохион байгуулсан мэргэжилтэн юм байна.
Дашрамд дуулгахад энэ жил баяр наадмын соёл урлагийн арга хэмжээний зардал өмнөх жилүүдийнхээсээ өсөж нэг тэрбумд хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд 300-400 сая төгрөг зарцуулдаг байсан юм.

Б.Сансар
olloo.mn