Уолл стритийн чоно Монголд ирлээ
Идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфорт Монголд ирлээ.
Хууль бусаар мөнгө олох, татвараас зайлсхийх, хөрөнгө орлогоо нуун дарагдуулах, хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх, авлига өгөх, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэгчидтэй зугаацах зэрэг үйлдлээрээ Jordan Belfort тухайн үедээ Wall Street-д зартай нэгэн байлаа.

Тэрээр 1962 онд АНУ-д төрсөн бөгөөд анх сургуулиа төгсөөд, үнэт цаасны арилжааны салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан. Жордан Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Англи гэх мэтийн дэлхийн маш олон орнуудын бүх төрлийн бизнесменүүдтэй өөрийн туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллаж өндөр үр дүнд хүрчээ.

Энэ удаа тэрээр Монголын гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох ноён Жеймс Пассин болон “СиБиЭм” ХХК-ийн урилгаар Монголд хүрэлцэн ирэхээр болсон байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 6-нд "Blue Sky" зочид буудалд Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон холбогдох хүмүүстэй оройн турш ярилцах юм байна. Тэрээр өөрийнхөө амьдралын талаар “Wolf of Wallstreet” гэдэг ном бичиж байсан ба мөн ийм нэртэй кино 2013 онд Холливудад хийгдсэн байна. Уг кинонд Жордан Бэлфортын дүрийг нэрт жүжигчин Леонардо Ди Каприо чадварлагаар бүтээсэн байдаг.

www.olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ss 2016-11-13 07:18:46
    comm bichsen humuusees bi uhaantai ym bn . iim olon teneg hun dund bga ymchin nadad uchnuun bolomj bga ym bnda.
  • Зочин 2014-06-06 17:00:37
    Эхлээд уншаад тэгээд сэтгэгдэлээ бичээч ээ Нэг л бухимдсан амьтад байхийн Бараа борлуулахад ятгах урлагийг хэрхэн ашиглах тухай мөнгө хэрхэн босгох тухай туршлагаа зааж өгнө гэж бна
  • хм 2014-06-06 11:28:56
    монголын баялагийг луйвардчих санаатай л ирж байгаа даа. Ийм юмнууд хэзээ ч монголчуудад сайн санах учиргүй
  • Zugeer 2014-06-06 11:14:53
    Ongorson bogood buruu tvvxee davtax orchin gej songoj baigaa bololtoi. Bid gadaad ertontsod ingej xaragdaad baigaa yum bish biz... .... ... ...
  • ЛУЙВАРЧИН 2014-06-06 07:44:22
    7 МОНГОЛ 1 ХЯТАДТАЙ ТЭНЦДЭГ, 7 ХЯТАД 1 СОЛОНГОСТОЙ, 7 СОЛОНГОС 1 ЯПОНТОЙ , 14 ЯПОН 1 АНГЛИТАЙ ТЭНЦДЭГ ОНИГОО ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВАРЧДЫГ ЯМАР УЛСУУД БОЛОХЫГ ДЭЭРХ НӨХӨРТЭЙ АДИЛХАН БОЛОХЫГ МАШ ТОВЧХОН ТОДОРХОЙЛЖ БАЙНА ДААА
  • . 2014-06-06 03:42:04
    Энэ хулгайчийг юунд нь ингэж рекламдаж тэнэгтээд байгаа юм бэ?