Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна
Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгалаа.

  Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна.  Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзэж байна.  Төрийн үйлчилгээий цахим систем нэвтрүүлснээр www.ezasag.mn цахим хуудсаар дамжуулан иргэд  төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүртэх боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.