Чуулганы хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар төлөвлөсөн асуудлынхаа талыг нь хэлэлцлээ.

Маргаашийн чуулганы хуралдаанаар үлдсэн асуудлаа буюу Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд ийн анхны хэлэлцүүлэг, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төлсийн хэлэлцэх эсэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, .Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга  болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дэд дарга Р.Гочигдорж Засгийн газар Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө татаж авч буйг зарлав. Төслийг татан авч буй шалтгаанаа Засгийн газар холбогдох байнгын хороотой зөвшилцөх шаардлагатай болсон хэмээн тайлбарлав.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.