АНУ: Иран терроризмийг дэмжиж байна
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Ираныг буруутгаж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Иран улс өнгөрсөн жил олон улсын террорист байгууллагуудыг дэмжихээ зогсоосонгүй. Тус улс эдийн засгийн хориг арга хэмжээг ч хайхралгүй, террористуудыг дэмжихээ бүр хүчтэй болгосон” гэжээ.
 
Мөн Ираны Ерөнхийлөгчөөр Хасан Рухани сонгогдсон нь, дэлхийн тэргүүлэгч зургаан гүрэнтэй явуулж буй цөмийн хэлэлцээр ч тус улсын Ойрхи Дорнод дахь бодлогыг өөрчилж чадсангүйг онцолсон байна. АНУ-ын засаг захиргаанаас гаргасан терроризмтэй тэмцэх тайланд дурдахдаа өнгөрсөн жил “Исламын улс” болон “Талибан” бүлэглэлийн дайралт халдлага  ихэссэнээс гадна Иран олон улсын террорист байгууллагыг ихээр дэмждэг болсон гэнэ.
 
Тегеран Иракт дайтаж буй шийтийн цэргүүдэд, Ливан дахь “Хезболла” бүлэглэлд, Сирийн ерөнхийлөгч Башар Асадын цэргүүдэд, Палестины “ХАМАС” болон “Исламын Жихад” бүлэглэлд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлсэн байна. Түүнчлэн Ираны эрх баригчид баривчлагдсан “Аль-Кайда” бүлэглэлийн лидерүүдийг байцааж эхлэхэд яарахгүй байгааг дээрх тайланд дурджээ.
 
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine