150 гаруй мэргжилтнүүд хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна
Монгол Улсын эдийн засгийн өсөлт гурав дахь жилдээ дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж буй. Улс орны эдийн засаг тэлж, хүн амын өсөлт түргэсэхийн хэрээр бүтээн байгуулах хэрэгцээ, хөгжлийн зорилт, цаашид хүрэх зураглал улам бүр боловсронгуй хийгээд өргөн цар хүрээг хамрах шаардлага тулгарч байна. Хөгжлийн зорилтуудыг хангах  дээрх  хэрэгцээ шаардлагатай уялдан улсын нийт хөрөнгө оруулалт, түүний дотор  төсвийн  хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын  цар хэмжээ тэлж ирлээ. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн нийт хэмжээ 2005 онд 59 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр энэ тоо 20 дахин нэмэгдээд байна.  

Төсвийн санхүүжилтээр хийгдэж байсан хөрөнгө оруулалт 2012  оноос эхлэн Хөгжлийн банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр өргөжиж, “Гудамж” төсөл, аймгийн төвүүдийг нийслэл хоттой  хатуу хучилттай автозамаар холбох, Хөтөлийн цементийн үйлдвэр, Цагаан суваргын зэс, молибдений үйлдвэр зэрэг олон арван төслийг хэрэгжүүлэх боломж шинээр бүрджээ.

Ийнхүү нэмэгдэх болсон хөрөнгө оруулалтын асуудлыг Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 150 гаруй мэргэжилтнүүд хэлэлцэж байна. “Хөгжлийн хөрөнгө оруулалт”  чуулга уулзалт өнөөдөр Чингис зочид буудалд эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөх юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.