Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх суурин төлөөлөгч Пьер Райтерыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр /2015.06.22/ Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх суурин төлөөлөгч Пьер Райтерыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд уулзалтын эхэнд ноён Пьер Райтерыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын улаан загалмайн хорооны Ерөнхийлөгчтэй Швейцар Улсын Давос хотноо уулзсан. Энэхүү уулзалтын үр дүнд, Монгол Улс болон ОУУЗХ-ны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мөн 2016 онд ОУУЗХ-ны Ерөнхийлөгчийн Монголд Улсад хийх айлчлалын үеэр илүү тодорхой болгохоор тохиролцсон талаар танилцуулав. Мөн тэрээр 1990 оноос хойш Монголын улаан загалмай нийгэмлэг нь хууль ёсны үүргээ биелүүлэхийн тулд Олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг сурталчлан таниулах, үүнд боловсрол болон төр засгийн хамтын ажиллагааг дэмжих үндэсний хөтөлбөр дээр голлон ажиллаж ирсэн болохыг дуулгаад Олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд заасан “Хүмүүнлэгийн эрхзүйг судлах” болон “Гэр бүлийн холбоог сэргээх” байсныг онцолсон юм.

Түүнчлэн Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах зорилгоор Засгийн газрын 14 яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн "Үндэсний хороо"-г 2009 онд байгуулсан. Энэхүү хороо нь “Хүмүүнлэгийн эрхзүйг судлах” хяналт-шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, мөн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах ажлыг Олон улсын улаан загалмай хорооны бүс нутгийн газартай нягт хамтран ажиллахаар зорьж байгаа гэлээ.

Дээрх хоёр үйл ажиллагаанаас гадна Монголын улаан загалмайн нийгэмлэг нь 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөндөө тусгасан нэгэн ажил бол Олон улсын улаан загалмайн хороотой бусад өөр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм. Үүнд, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон улаан загалмайн хөдөлгөөний үндсэн зарчмуудыг сурталчлан таниулах, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Гамшгийн менежментийн хөтөлбөр, Халамжийн хөтөлбөр багтаж байгаа гэдгийг дуулгав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.