УИХ-ын хаврын чуулган 10-аадхан хоногийн дараа завсарлаж, ирэх намар хvртэл Монголын улстөр дугжирна. Эрхэм гишvvд алжааж ядарсан биеэ тэнхрvvлэхээр дэлхийгээр нэг тарж одно. Харин эргээд намар цуглахад нь Монгол Улсын эдийн засаг өндийх тэнхэлгvй болж, элгээрээ хэвтчихсэн байх дvр зураг улам л лавширч байгаа. Vндэсний цөөхөн vйлдвэрлэгчид ихэнх нь хаалгаа барьж, ажилгvйчvvдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Байдал тун базаахгvй болж байгаа ч Монголчууд одоохондоо юун эдийн засаг, юун хямралтай манатай хvн бvрийн толгойд наадмын тухай бодол эргэлдэж, шинэ дээл хувцасаа бэлдээд тvмэн завгvй байцгаана.
УИХ-ын баасан гарагийн чуулган хуучин хэвээр гишvvд гарч орж, сонин гарчигласан шиг, ирц нь талдаа ч хvрэхгvй л сууцгааж харагдсан. УИХ-ын дарга хэзээнийхээрээ УИХ-ын vйл ажиллагааг сонирхохоор ирсэн зочдоо танилцуулж, гишvvд команд сонссон мэт эргэн харцгааж малилзтал инээн алга ташаад л. Хуралдааны дундуур УИХ-ын гишvvн Я.Содбаатартай уулзаж дараах ярилцлагыг авснаа хvргэж байна.
-Тавантолгойн асуудлаар УИХ, Засгийн газар хоёр тийш харж суусаар байгаад хаврын чуулганаар хэлэлцэж амжихгvй юм шиг байна. Сvvлдээ эрхэм гишvvдэд шар хантааж тарааж, нэгэн төрлийн лобби явуулаад ч амжилтад хvрэхгvй бололтой. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Тавантолгойн асуудал тодорхой. Хаврын чуулганаар яагаад ч амжихгvйгээс гадна хvчээр хэлэлцvvлэхгvй байх бодлого явж байна. Уг нь бол Тавантолгойн гэрээг хянах vvрэгтэй байгуулагдсан, Л.Эрдэнэчимэг гишvvн даргатай Ажлын хэсгийг Тавантолгойн гэрээний ажлыг урагшлуул гэж гаргасан болохоос гацаагаадах гэж гаргаагvй. Шар хантаазны хувьд бол гишvvдийг Тавантолгой дээр очиж ажиллан газар дээрээ байдал ямархуу байгаатай танилцаач ээ гэсэн vйлдэл болов уу. Удахгvй УИХ-аас тодорхой төлөөллvvд Тавантолгой дээр очих байх. Яадаг ч байсан учир зvйгээ ололцоод, тооцооллоо сайн хийгээд Тавантолгойн гэрээг урагш нь явуулахаас өөр замгvй л байгаа юм. Гэхдээ лав л хаврын чуулганаар амжихгvй болчихлоо.
-Сvvлийн vед Монгол Улсын гадаад өр нэмэгдээд л байна. Хамгийн сvvлд Сангийн сайд 60 гаруй сая ам. долларын зээлийн гэрээнд гарын vсэг зурсан байна лээ. Энэ талаар таны бодлыг сонирхож байна?
-Уг нь хуульд заасан 58.3 хувийн өрийн босгыг давахгvйгээр зээл авах жаахан орон зай байгаа л даа. Гэхдээ л Монгол Улсын гадаад өр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийнэ хvрчихсэн. Бvр даваад гараад явчихсан. Хамгийн сvvлд өнгөрсөн пvрэв гарагт байна уу даа Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкнаас авах 63 сая ам. долларын зээлийн гэрээнд гарын vсэг зурсан байна лээ. Тэр мөнгийг Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл, Цахим эрvvл мэнд болон Ухаалаг Засгийн газар гэсэн төслvvдэд зарцуулах юм гэсэн.
Тvvнээс гадна Засгийн газар нэг тэрбум ам. долларын бонд босгохоор болоод байгаа. Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зээл дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бvлгийн зvгээс дэмжиж байгаа. Учир нь дотоодод бонд босговол аж ахуй нэгж компаниудад улам л хvнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хvv багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм. Нөгөөтэйгvvр энэхvv нэг тэрбум ам.долларын бонд мөн л Монгол Улсын өрийн босгыг нэмэгдvvлнэ. Гэхдээ хуульд заасан 58,3 хувийг арай ч давахгvй гэж харж байгаа.
-Хаврын чуулганаар зайлшгvй батлагдах ёстой нэг хууль нь Сонгуулийн тухай хууль гэж харж байгаа. Энэ хуулийн төсөл ер нь ямар шатандаа яваа бол. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих нь уу?
-Тийм ээ. Сонгуулийн тухай хууль бол хаврын чуулганаар зайлшгvй хэлэлцэн батлах ёстой хуулийн нэг мөн. Гэтэл хаврын чуулган завсарлахад ажлын 10 хоног хvрэхгvй хугацаа vлдээд байгаа энэ vед хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоомжийн төсөл талдаа ч ороогvй байгааг З.Энхболд дарга дөнгөж сая сануулж, болохгvй бол наадмын дараа ээлжит бус хуралдаан зарлах талаар ч ярьж байна. Сонгуулийн хууль ажлын хэсэг дээр яригдаад одоогоор УИХ-ын гишvvдэд төслийн тvвшинд явж байгаа.
Харин албан ёсоор байнгын хороо болон бvлэг дээр орж ирээгvй байгаа юм. Гэхдээ ажлын хэсгийн гишvvд бvлгvvд дээр тодорхой мэдээллvvд хийсэн. Энэ хуульд УИХ дахь МАН-ын бvлгийн зvгээс хэд хэдэн зарчмын байр суурь баримталж байгаа. Нэгдvгээрт УИХ-ын 76 гишvvнийг сонгохдоо сонгогч иргэд шууд нэрээр нь сонгодог тогтолцоонд оръё гэж байгаа. Өнөөдөр бол 48-ыг нь нэрээр нь буюу можаратороор, 28-ыг нь намын нэрээр буюу пропорцианалаар сонгож байгааг болъё, халъя гэдэг л санал гаргасан.
Хоёрдугаарт хар машин буюу автомат тооллогоор сонгуулийн хуулийг явуулж байгаагаа болиоч ээ гэсэн. Харин АН-ын зvгээс автомат машиныг хэрэглэнэ гээд байгаа. Тэгвэл зайлшгvй хэрэглэх юм бол давхар гараар 100 хувь баталгаажуулан тоолъё л гэж байгаа. Одоо ажлын хэсгийн тvвшинд хэрвээ өрсөлдөгч нь санал гаргавал гараар давхар тоолъё гэдэг санал дээр хоёр нам нэгдэж байгаа гэж ойлгож байна.
Тойргийн тогтолцооны хувьд 48 тойрогтоо нэг нэр дэвшигч буюу нэг мандатаар явуулъя, цаана нь vлдсэн 28 гишvvнийг намын жагсаалтаар биш бvсийн жагсаалтаар сонгодог болъё гэж байгаа. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл намын жагсаалтаар биш бvсдээ санал авсан эрэмбээрээ хуваагдаад өрсөлдье л гэж байгаа. Жишээлбэл Улаанбаатар найман нэр дэвшигчтэй нэг бvс, хөдөөгийн дөрвөн бvс тав таван хvнтэй байхаар ярьж байгаа юм. Сонгогч саналаа өглөө гэхэд өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа тойргийнхоо гишvvнд, дараа нь бvс дээр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс нэгийг нь сонгох байдлаар явах нь зvйтэй гэж урьдчилсан байдлаар ярьж байна.
Зvгээр орсон хойноо бvсээс сонгосон нэг мандатыг нэгээр нь зурах уу таваар зурах уу гэдэг дээр жаахан маргаан байгаа. МАН-ын Удирдах зөвлөл ерөнхийдөө зарчмын хувьд Сонгуулийн хуулийг хэлэлцсэн. Удирдах зөвлөл дээр тогтолцооны асуудал дээр намын жагсаалтыг больж байгаа учир дэмжих нь зvйтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин процедурын шинж чанартай нэлээн олон өөрчлөлтvvд дээр байр сууриа дахин тодруулж, нарийвчлах шаардлагатай гэж vзсэн.
Тухайлбал хар машины дараа гараар тоолж дvнг нь авах, тойрог хэсгийн хороог байгуулахдаа өнөөдрийн Сонгуулийн ерөнхий хорооны шугамаар явуулъя, аливаа маргааныг шvvхээр бус болж өгвөл тойрог, хэсгийн хороон дээрээ шийдвэрлэж байя гэх мэтчилэн найм, есөн асуудлаар МАН-ын байр суурийг нэгтгэн ажлын хэсэгт өгсөн байгаа. Ажлын хэсгийн тvвшинд эцсийн байдлаар зөвшилцөөд, ойлголцоод оруулж ирсэн зvйл одоогоор алга байна.
Миний хувьд хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг заавал хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь Сонгуулийн хууль нь тодорхой болж байж бид улстөрийн нөхцөл байдлуудаа vнэлж, дvгнэх боломжтой болно шvv дээ. Нөгөө талаар парламентад шинэ уур амьсгал оруулж ирэх, шударга өрсөлдөөн бий болгохын тулд Сонгуулийн хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай.
-Сvvлийн vед МАН байсхийгээд л завсарлага аваад байгаа нь УИХ-ын хэвийн vйл ажиллагаанд саад болж байна гэж бодогдохгvй юм уу. Хамгийн сvvлд л гэхэд Хvvхэд харах vйлчилгээний тухай хуулийн төслөөр завсарлага авснаас болоод УИХ-ын эмэгтэй гишvvд бойкот зарлаад байгаа. Аль алиндаа ингэж хvндрэл учруулах хэрэг байна уу?
-Хvvхэд харах vйлчилгээний тухайд өнөөдөр улс орны эдийн засаг, санхvvгийн байдал ямархуу байгаа билээ гэдгээ эмэгтэй гишvvд эргээд нэг сайн тооцоод vзэх хэрэгтэй. Ер нь ч тэгээд зарчмын асуудлууд дээр засагт хамтарсан гэдгээр амаа vдvvлчихээд дуугvй суугаад байж болохгvй л дээ. Ялангуяа Монгол Улсын Vндэсний аюулгvй байдалтай холбоотой болон тухайн салбарын цаашдын хөгжил, чиг хандлагаас зөрж, буруу тийш явчих гээд байгаа асуудлууд дээр МАН-ын бvлгийн гишvvд байр сууриа их тодорхой илэрхийлээд л явах ёстой.
Өнөөдрийн тухайд хэд хэдэн асуудлаар завсарлага авч, байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон учраас тийм vйл явц өрнөсөн. Нөгөө талаар тодорхой асуудлуудаар улстөрийн намууд ойлголцолд хvрэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал Хяналтын тухай хууль, Хvvхэд харах vйлчилгээний тухай гэх мэтчилэн нэлээн олон хуулиуд дээр улстөрийн намууд ойлголцлоо нэг болгох, vvсээд байгаа нөхцөл байдлыг нарийн тооцоо судалгааны vндсэн дээр эргэж авч vзэх шаардлагатай байгаа юм.
-Н.Алтанхуяг гишvvний өргөн барьсан Эрvvгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багагvй шуугиан дагууллаа. МАН-ын бvлгийн гишvvд битvvхэндээ эсрэг саналтай байгаа юмаа даа?
-Одоогоор байнгын хороогоор орж байгаа болохоос биш УИХ дээр орж ирж анхны хэлэлцvvлэг хийгдээгvй учир байр сууриа илэрхийлэх боломжгvй. Ер нь бол шvvх, хvчний байгууллагын шинэлэлийн асуудлыг нэг Засгийн газар гарч ирээд л бужигнуулаад байдгийг бvрмөсөн зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Хvний эрхийг дээдэлж, тогтвортой ажиллах ёстой байгууллагууд шvv дээ. Шvvх, хvчний байгууллагуудад өөрсдөд нь хуулиар олгогдсон хvний эрхэнд халддаг том эрх байдаг. Тийм учраас эдгээр байгууллагууд хамгийн эхлээд хvний эрхийг дээдэлж ажиллах ёстой. Тэгж ажиллахын тулд тогтолцоо нь маш их тогтвортой, хараат бус байх ёстой юм.
-Гацууртын ордын асуудал УИХ дээр хоёр удаа уначихлаа. Vvний сайн болон муу талыг та юу гэж харж байгаа вэ?
-Эрхзvйн талаасаа төрийн эзэмшилгvй болгочих гээд байна л даа. Тэгэхээр төрийн эзэмшил байхгvй болчихвол өнөөдрийн хууль эрхзvйн хvрээнд тухайн аж ахуйн нэгж шууд аваад явах болчихоод байгаа юм. Нэг ёсондоо тухайн аж ахуйн нэгж төрд хувь, эзэмшил өгөхгvйгээр vйл ажиллагаа нь цаашаа явах магадлалтай болчихоод байна л даа. Тийм учраас бид нар төрийн эзэмшил хувьтай болгоод, төр татвар хураамжаа аваад явах ёстой гэсэн төсөөлөлтэй байна. Төр авах ёстой татвар хураамж энэ тэрд нь ямар нэгэн хөнгөлөлт байхгvй. Монголын аж ахуйн нэгжvvдтэй адилхан л бvх татвар хураамжаа төлөөд явах учиртай. Нэмээд Гацууртын ордоос төр хувь эзэмшээд, роялти энэ тэрээ нэмэгдvvлээд явбал Монголчууд бидэнд vлдэх өгөөж нь дээр л гэж харж байгаа.
-Бас нэг том асуудал босоод байгаа нь Арбитрын шvvх дээр ялагдсан “Хан ресурс” компанид төлөх ёстой 100 сая ам. долларын хvv өдөр бvр 6485 ам. доллараар өсч өнөөдрийн байдлаар 700 мянган ам. доллар болчихоод явж байгаа юм билээ. Нэгэнт л Арбитрын шvvх Монгол Улсын эсрэг гарчихаад байхад ингэж хоосон хvv өсгөж байгааг та юу гэж дvгнэж байна?
-Ер нь бид болж л өгвөл Арбитраас зугатаж явах ёстой юм. Гэтэл сvvлийн жилvvдэд хэд хэдэн удаа Арбитр дээр оччихлоо. Хамгийн сvvлд “Алтан Дорнод”-той Арбитрын шvvх дээр маргалдахад миний бие оролцоод л явж байсан. Тэнд бид ялаад гарч байсан. Харин “Хан ресурс”-ын хувьд Монголын Засгийн газар ялагдчихсан. Бодлогоо ойлгуулж, юмаа хамгаалж чадаагvйгээс 100 сая ам. долларын өрөнд уначихаад байгаа. Одоогоор хvv, алданги нь ямар тvвшинд явааг сайн мэдэхгvй байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчидтайгаа учраа олж л ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би Ерөнхийлөгч байх vедээ Гацууртыг ухуулахгvй” гэсэн байсан. Ер нь “Сентерра гоулд”-д Гацууртыг ухуулахгvй байх хууль эрх зvйн орчин бий юу?
-Ер нь бид гадны хөрөнгө оруулагчдыг бараг бvгдийг нь хөөгөөд гаргачихлаа л даа. 2012 онд жилдээ ойролцоогоор 2-3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан л даа. Гэтэл 2014 оны жилийн эцсийн гvйцэтгэлээр 800 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна лээ. Харин 2015 оны эхний хагас жилийн дvнгээр 75 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бvрэн хөөгөөд гаргачихлаа гэсэн vг. Харин тvvний хор хохирлыг бид бvгдээрээ л vvрч таарна. Валютын ханш замбараагvй өснө, ажилгvйдэл нэмэгдэнэ, ядуурал хавтгайрна, ийм л байна.
-Монгол Улсын эдийн засаг ирэх намраас жаахан ч гэсэн сэргэх хандлага харагдана уу?
-Огтхон ч байхгvй. Сая жаахан өндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерөнхийдөө дампуурлаа зарлахаас өөр аргагvй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгvй болно.
-Байдал бvр тиймдээ тулчихсан хэрэг vv. Одоо тэгээд яах вэ?
-Нэгэнт л хаврын чуулганаар хvлээгдэж байсан гол ажлуудаа амжуулж чадахгvй нь тодорхой болсон тул ирэх 10 дугаар сард дахин сонгууль зарлахаас өөр арга байхгvй. Эсвэл оны төгсгөлөөр албан ёсоор дампуурлаа зарлахаас өөр арга vнэхээр харагдахгvй байна.

Өглөөний сонин
Д.Түвшин
Д.Түвшин