Наадмаа хийчихдэг юм байж, дараа нь ...
“Амьд явбал улсын наадам vзнэ” гэж их Д.Нацагдорж хэлсэн ёсоор Монголчууд бид 20 хоногийн дараа Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо тэмдэглэж, хавтай сайхан наадамлана. Улс нийтээрээ тав хоног амарч, шавайгаа ханатал наадах төдийгvй гадаадын хэдэн арван мянган жуулчдын нvд, сэтгэлийг баясгах нь тодорхой. Сонгуулийн өмнөх жилийн хэл ам, хэрvvл тэмцэл ихтэй хаврын чуулганаа өндөрлvvлсэн эрхэм төрийн тvшээд гоё, ганган эхнэр хvvхдvvдээ дагуулан төв асрын хойморт тухалж, зунжин наадацгаана. За тэгж байтал зуны сар зургаа биш болохоор яах аргагvй наймдугаар сар шувтарч, сургууль хичээл эхлэх болж, ажил алба ч жигдэрч эхэлнэ.

Намар бvр vргэлжилдэг цэцэрлэг, сургуулийн хэрvvл эхэлж, албан газруудын нярав, нягтлангууд цалингаа тавих мөнгөний эрэлд шогшицгооно. Зунжин амарсан Улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд дахин шавааралдаж, замын тvгжрэл, дээрэнгvй жолооч нарын чихний хэнгэрэг хагалах шахсан дуут дохио хангинаж буцаж яваа цагийн уйтгар зузаарна. Гэхдээ хамгийн гол нь тэр л vеэс эдийн засгийн хямрал, мөнгөний хомсдол гээчийг Монголчууд жинхэнэ утгаараа амсаж, эдэлж эхэлнэ.

Товчхондоо ирэх намраас албан газрууд цалингаа ч тавьж чадахгvй байдалтай болж, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжvvд засварын ажлаа дуусгаж чадахгvй мөнгөний хомсдолд орцгооно. Ер нь л Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал тун хvнд байдалтай болно. УИХ-ын гишvvдээс ажлаа хамгийн их тасладаг, сурсан мэдсэн эдийн засгийн мэдлэгээ хууль тогтоох байгууллагын vйл ажиллагаанд наалдуулахыг төдийлөн хvсдэггvй Р.Амаржаргал гишvvн 2014 оны сvvлчээр "52 сая малтай, 450 мянган тн vр тариатай, 20 орчим сая нvvрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хvнээ өлгийдөнө. Ирэх онд дажгvй ээ" хэмээн жиргэснийг сайн цаг ирж байгаагийн нотолгоо хэмээн баясан дагалдагчид хаа сайгvй л байсан.

Уг нь “Монгол хvн амны бэлгээр” гэдэг vгийг бодолцон “Охид хөөрхөн төрөх боллоо. Цаг сайжрахын шинж” хэмээсэн киноны vгээр сэтгэлээ тайтгаруулцааж болох хэдий ч бодит байдлаа сайтар ойлгож, урд өмнөх алдаан дээрээ дvгнэлт хийн ярилцвал угтах ирээдvйд тустай. Сvvлийн хоёр жилд 11-15 хувиар өсч байгаа мал сvргийн тоо 52 саяд хvрсэн нь 2014 оны зун хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун болсон, өнгөрсөн өвөл 130 жилд тохиож байгаагvй өнтэй, дулаан өвөл болсонтой шууд холбоотой. Гэхдээ байгаль дэлхийн энэ өгөөмөр хишиг нь 2009-2010 оны зуднаар долоон сая толгой мал хиарч байсан тохиолдол бvрмөсөн алга болсон гэсэн vг биш. “Монгол мал” гээд 10-аад төсөл хөтөлбөр, нэг төрлийн зорилтот бvлэг хэмээгдэн төрөөс vзvvлдэг төрөл бvрийн халамжинд бөөцийлvvлсэн, нийт хvн амын 15 хувийг эзэлдэг малчдын хөдөлмөр Монгол Улсын эдийн засагт vзvvлэх нөлөөлөл нь жил ирэх тусам буурсаар байгаа.

Өнөөдөр 52 сая толгой малтай монголчууд жилд 300 мянган тонн мах бэлдэж байгаа ч нийт хvн амын талаас илvv нь амьдардаг Улаанбаатарчууд нэг кг махыг 8000-9000 төгрөгөөр чадан ядан авч идэж байгаа. Хойд, өмнөд хөршvvд мах авах сонирхолтой ч бид жилдээ 50 мянган тонн мах л экспортлох чадвартай гэдэг. Малын бvтэц хэтэрхий алдагдан сvvлийн 10 жил ноолуурын араас хошууран зvтгэцгээж 20 гаруй сая ямаатай болсны уршгаар ургамлын бvрхэвч 45 хувь хорогдсон тооцоо гарсан. Газар тариалангийн хувьд өнгөрсөн хавар 313 мянган га-д тариалалт хийж намар нь 520 мянган тн vр тариа хурааж авсан нь бидний хувьд баярлах л vзvvлэлт. Төмсөөр 100 хувь, бусад хvнсний ногооны 57 орчим хувийг эх орондоо тарьж ургуулсан ногоогоор хангаж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Vндэсний бизнес эрхлэгчидтэй уулзах vеэр “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг ”Манай улсын газар тариалангийн нийт хөрсний 80 хувь нь ядууралд орсон. Өөрөөр хэлбэл, юу ч тариад ургахааргvй болсон. Одоог хvртэл гурилын vйлдвэрт буудай борлуулсан мөнгөө авч чадаагvй байна. Бид оноос өмнө гадаадаас сэлбэг, ургамал хамгааллын бодис авах захиалга хийх ёстой байсан. Одоо тэр захиалгууд байхгvй болсон. Ирэх жил бид гурил идэх vv, яах вэ. 2015 онд газар тариалан, vр тариа 40 хувь буурах хандлагатай. Vvнд Ерөнхийлөгч та анхаараач ээ” хэмээн бодит байдлаа тайлагнаж байсан.

Өнөөдөртөө монголчуудыг талх, төмстэй байлгаж байгаа газар тариалангийн бодит байдал сvйдтэй баярлаад байхааргvй л байгаа. Тэгвэл Монгол Улсын мөнгө, санхvvг тодорхойлж суудаг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хvvгээ 13 хувьд барьж байгаа. Хэдийгээр Монголбанк бодлогын хvvгээ ганцхан хувиар нэмсэн ч энэ нь эдийн засгийн тэлэлтийг тодорхой хэмжээгээр танах бодлого явуулж байгаагийн л илрэл. Товчхондоо Монголбанк бодлогын хvvгээ өсгөснөөр зах зээлд инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн хvрээний хурдацтай өсөлтийг сааруулж зохистой тvвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг гэдэг ч эцсийн дvндээ Монгол Улс эдийн засгийн хямралын горимоор ажиллаж байгаагийн нотолгоо.

Нөгөөтэйгvvр Монгол Улсын Засгийн газар 2015 оныг хэмнэлтийн жил болгосон нь товчхондоо “зарим нь гэдсээрээ тасартал бvсээ чангал, боломжтой нь бvсээ тасартал таргал” гэсэн утга. Одоогоор Төсвөө 905 их наядаар танахын тулд эмч, багш нараас бусад төрийн албан хаагчдын орон тоог 10 мянгаар цөөрvvлсэн йч байдал төдийлөн дээрдээгvй. Одоогоор нэг ам. доллар 1915 төгрөгтэй тэнцэж байгаа нь Монгол Улсын валютын нөөц эрсдэлтэй хэмжээнд байгаагийн нэгэн нотолгоо.

Дөрөвхөн жилийн өмнө гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хvрэхэд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсч байв. Харин 2013 онд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурахад эдийн засаг 11.7 хувиар өссөн. Тэгвэл 2014 онд хөрөнгө оруулалт тасралтгvй буурсаар 845 сая ам.доллар болж эдийн засаг зургаахан хувийн өсөлттэй гарсан. ОУВС-гийн судалгаагаар 2015 онд Монгол Улсын эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй болж буурах нь тодорхой болоод байгаа.

Товчхондоо ирэх намраас Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал баярлаж дэвхцээд байх зvйлээр маруухан төдийгvй байдал тун базаахгvй тийшээ явна. УИХын зарим гишvvд “Ирэх 10 дугаар сараас эдийн засгийн байдал тун ноцтой хvндэрнэ. Бараг л оны төгсгөлөөр дампуурлаа зарлах хэмжээнд очно” гээд байгаа. Санхvvгийн хямралын улмаас эдийн засгийн олигтой өсөлт гарахгvй. Монгол Улсын нийт төсвийн 70 хувийг бvрдvvлдэг уул уурхайн салбарт дорвитой өөрчлөлт орохгvй. Алт, зэс, төмрийн хvдрийн vнэ унасаар байгаа. Ерөнхийдөө 2015 оны эцсээр монголчуудыг тун базаахгvй нөхцөл тосч байна. За яахав, эхлээд наадчихъя. Харин дараа нь...

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • guest  2015-06-23 00:42:14
    my point!
    68.146.21.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-22 15:13:27
    Ганбаатар.Уянга.Болорчулуун нарын популистууд хэдэн беетейгее нийлж беелеед асуудалыг шийдэх байх ее. Харж л байя даа
    202.170.93.12
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-22 09:07:46
    heden zoosoor setgeh yum aa arai tomoor setgeed ulsaa hooson honuulahgui bolgood og doo.
    203.194.114.175
    Мэдэгдсэн Хариулах
  • мод 2015-06-22 05:02:37
    дараа нь модоо барина
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2015-06-22 00:49:23
    gantshan ardyn huvisgal bish bh shuu
    103.26.194.189
    Мэдэгдсэн Хариулах