МЕРС-ийн халдвар авсан 25 хүн амиа алдаад байна
Ойрхи Дорнодын амьсгалын замын титэм вирусийн халдвар авсан гурван тохиолдол өчигдөр Өмнөд Солонгост гарсан байна. Ингээд тус улсад халдвар авсан хүний тоо 169 болжээ. Үүнээс өмнө халдвар авсан хүний тоо 166, нас  барсан хүний тоо 25 байсан юм. Халдвар авагчдын нэг нь Сөүлийн анагаах ухааны “Samsung” төвийн ажилтан байсан бөгөөд өвчлөлийн анхны тохиолдлыг энд илрүүлсэн байдаг юм. Энэ вирусийн халдварын эсрэг вакцин одоогоор бий болоогүй байна. Дэлхийн хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар халдвар авсан 1321 тохиолдол бүртгэгдэж 450 хүн амиа алдаад байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.