Малчдын тэтгэврийн насыг л наашлуулъя
Сүүлийн үед сэдэв болчхоод байгаа нэг зүйл тэтгэвэрт гарах насыг өөрчлөх асуудал. Одоо бол эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 нас хүрээд тэтгэвэрт гарч байгаа. Энэ насыг нааш, цааш нь болгох талаар янз бүрийн санал гарч байна. Ихэнхдээ тэтгэвэрт гаргах насыг хойшлуулах тал дээр санал гаргаж байгаа олон хүн байгаа юм. Нэг талаараа маш зөв. Нэгдүгээрт , монголчуудын дундаж наслалт нэмэгдсэн. Одоо эмэгтэйчүүдийн дундаж наслалт 72, эрэгтэйчүүдийн 67 байгаа юм билээ. Тийм болохоор хар эрт тэтгэвэрт гарчхаад хийх юмаа олж ядаад, гиюүрч суух нь хэний ч хүсээд байх зүйл биш шүү дээ. Тэр дундаа багш, эмчээс авхуулаад төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс эрт тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байгаа.
 
Тиймээс тэтгэврийн насыг ядаж 65 болгох хэрэгтэй. Ер нь эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг байхад 55 настай, ид хийж бүтээх насандаа байхад нь тэтгэвэрт гаргадаг нь ямар ч учиртай юм. Энэ бүхнийг одоо өөрчлөх цаг болсон. Ер нь төв суурин газар, тэгээд төрд ажиллаж байгаа хүмүүс бол тэтгэвэрт гарах насыг хойшлуулах л сонирхолтой байгаа. Мэдээж энд залуучууддаа халаагаа өгөх энэ тэрээс авахуулаад асуудал зөндөө байна. Гэхдээ л ажиллаж чадаж байгаа хүмүүсийг яаран тэтгэвэрт гаргаад, хаячих хэрэггүй шүү дээ. Нөгөө талаар хөдөөнийхөн тэтгэвэрт гарах насыг бүр наашлуулах хүсэлтэй байгаа нь харагдсан.
 
Хэдхэн хоногийн өмнө Архангай аймгаар явж байхад иргэд болдог бол 50, бүр 45 насандаа ч хамаагүй тэтгэвэрт гарах сонирхолтой байна. Тэр дундаа малчид. Ерөнхийдөө малчдын орлогын эх үүсвэр мал. Max, цагаан идээ, малынхаа арьс шир, ноос, ноолуурыг зарж, хэдэн төгрөг олдог. Түүнээс өөрөөр бэлэн мөнгө олох арга байхгүй шүү дээ.
 
Тийм болохоор мөнгөтэй болохын тулд тэтгэврийн насыг наашлуулах хүсэлтэй байгаа талаараа ярьж байна билээ.
Бас л бодох л асуудал. Арай ч 45 настай юу юм бэ. Харин 50 настай гардаг байхад болохгүй юм алга. Тэртэй тэргүй малаа хариулаад, нүүдэллээд явж байгаа хүмүүс. Ямар багш хийж байгаад зүгээр байж тэтгэвэрт гарах гэсэн заалтаар ажлаа өгч байгаа биш. Тийм болохоор малчдын тэтгэврийн насыг наашлуулах хэрэгтэй байх. Ер нь л малчид чинь маш хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс шүү дээ. Дээрээс нь манай улсын эдийн засгийн нэг том салбар болох хөдөө аж ахуйг хөгжүүлж, малаа өсгөж яваа буянтнууд гэж тодорхойлоход болно. Хэрвээ малчингүй болчихвол монголчууд яах билээ. Махгүй болох дээрээ л тулна. Тийм болохоор малчдыг сайн дураараа нийгмийн даатгал төлдөг болгох хэрэгтэй байна.
 
Ерөнхийдөө л бүх арга зам, боломжийг хайж, гаргаж ирж, эрт тэтгэвэрт гардаг болгох тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ер нь тэгээд тэтгэврийн насаар оролдохдоо зөвхөн малчид энэ тэр гэлтгүй маш олон зүйлийг харж, бодолцож байж зохицуулах хэрэгтэй юм билээ. Жишээ нь, сумын төв дээр нэг жижигхэн дэлгүүр ажиллуулаад, бизнес хийгээд явдаг хүн тэтгэвэрт гарах насаа наашлуулах хүсэлтэй байна уу, үгүй юу гэдгийг ч бас судалж үзэх л хэрэгтэй. Тэгэхгүй нэг хэсгийн нөхцөл байдлыг хараад тэтгэвэрт гарах насыг нэмэх юм уу, наашлуулах нь өрөөсгөл болчихоод байна. Тиймээс эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байдлаар шийдчихээсэй билээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-22 13:47:08
    malchdiin aljiig yamar hund gedgiig yu ch medehgui bj zarim humuus ingej hudlaa tenegtehee bolimoor yum.medej bj yarih heregtei.
    112.72.13.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ha 2015-06-22 08:39:54
    ene malchid uneheer davrah yumaa. mal aj ahuin oron l geed bdag barag l busad ornoos unetei l mah idej bnshd.
    103.9.88.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-06-22 06:38:55
    Malchid busdiinhaa karmanas hulgai hiine l gesen ug dee
    50.7.101.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Demjigch  2015-06-22 05:44:54
    Tetgevriin nasiig mergejleer ny yalgavartai togooh ny deer gej boddog. Oyunii hudulmurtei humuust 65 bol bolj bnshdee. Baruund ch gesen 65 l baidag.
    147.47.238.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-06-22 03:22:32
    Malchin avch bgaa ni huuli bus niigmiin daatgal toldgvi hvmvvs tetgver avch baival hulgai gej haragdaj bn
    112.72.13.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-22 03:03:50
    Хуучнаараа бвал зүгээр. Хараа муу, хэл нь мэдэгдэхгүй хүмүүсээр үр хүүхдүүддээ хичээл заалгамааргүй бна. Хичнээн туршлагатай ч гэсэн намайг хэн хэлдэг юм гэсэн ...
    103.26.194.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-06-22 00:23:48
    Санаа илэрхийлэх дэвшүүлэх амархан хэрэгжүүлэх л хэцүү малчид хувийн хэвшлийхэн эд нар даатгалд хураамж төлөөгүй нөхцөлд тэтгэвэрийн тухай бүү ярь
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах