Христийн цуглааны байранд АНУ-ын эмч нар зөвшөөрөлгүй эмчилгээ хийж байжээ
“Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байранд иргэдэд ямар ч зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж байжээ.
Америкийн нэгдсэн улсын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson.P.Wong нарын хоёр эмч, Монгол Улсын иргэн таван их эмч хамтран Монгол Улсын иргэдийн биеийн үений холбоосонд тарилгын холимог /20 хувь глюкоз, 2 хувь лидокаин, Витамин В12/-оор тарьж үйлчилж байна. Энд хоёр улсын долоон их эмч ажиллаж байсан бөгөөд гадаадын хоёр эмч ЭМЯ-наас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй байжээ.

Эмчилгээ үйлчилгээ явуулж байсан “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байр нь эмнэлгийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр эрүүл ахуй, халдвар хамгааллын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байна.

Иргэдэд үйлчлэхдээ найруулсан тарилгын уусмалыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн /500 хүн /тун/, эмнэлгийн тусгай хог хаягдлыг зааврын дагуу цуглуулаагүй, шал, ширээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэрэглэсэн бохир зүү тариур, хэрэглэхээр бэлтгэсэн тарилгын уусмалтай тариурыг нэг ширээнд зэрэгцүүлэн байрлуулсан, гар угаах нөхцөлөөр хангагдаагүй, нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, антисептик баримтлахгүйгээр өвдөгний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хатгалт хийж тарилгын уусмал шахаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus