Үүл буудах 500 ширхэг пуужин худалдан авна
Тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүсүүдийн буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.Хэт халууны улмаас бэлчээрийн өвс гандаж хатан, тариалангийн талбайд мал орж бэлчээрлэх явдал газар аваад байгаа.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас  ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад цаашид тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халуун байх магадлалтай байгааг мэдээлж байгаа.
 
Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Харин энэхүү арга хэмжээнд зориулан борооны 500 ширхэг пуужин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц  сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Борооны пуужинг богино хугацаанд нийлүүлж, үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулан дүнг 8 дугаар сард багтаан танилцуулахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт үүрэг болголоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-06-21 12:16:25
    Орсууд замд нь үүлээ буудцаан. Үүл ирэхчгүй.
    103.10.23.114
    Мэдэгдсэн Хариулах