Нүүрс тээвэрлэдэг замыг чанартай барихыг үүрэг болгов
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК, “Зонхэн Юу Тиан” ХХК, Шивээ хүрэн, Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэдэг замд 2015.06.07-10-ны өдрүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015.06.19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 
Тухайлбал Дорноговь, Чойр чиглэлд нүүрс тээвэрлэх гэж байгаа замын чиглэлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу батлуулах, техник-эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийг ачаа тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулж, авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл бүрдүүлэхийг захиалагч тал нь төрийн захиргааны төв байгууллага хамтран  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
 
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт шинээр баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагуудад олгож, засварыг тогтоосон хугацаанд хийлгэх зэрэг дүгнэлт, шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яам болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн захиргаанд хүргүүлэхээр тогтлоо. Шалгалтаар илэрсэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг “Зонхэн Юу Тиан” ХХК-д албан шаардлагаар үүрэг болгосон байна.  
 
Шалгалтын дүнгээс үзвэл  Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 239 км авто замын Цагаан хад орчмын асфальтбетон хучилт цоорч доод суурь ил гарсан, хөндлөн дагуу, торон хагарал үүссэн, зарим босоо тэмдэг байхгүй, хэвтээ тэмдэглэлийг шинэчлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хөрөнгө хүрэлцээгүйгээс замын томоохон эвдрэлтэй хэсгийг зассан хэдий ч өнгөрсөн жилийн засварын чанар хангалтгүй болсон шалгалтаар илэрчээ.  
 
“Оюу толгой” ХХК шинээр баригдсан Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн 85.7 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг паспортжуулж, засвар хийн тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангуулах шаардлагатай гэж хурлаас үзлээ.  
 
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг “Оюу толгой” ХХК-ийн талбай-Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн 85,7 км зам болон Цагаан хаднаас Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар тээвэрлэдэг.  Төслийн хүрээнд 921 тээврийн хэрэгсэл ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Компанид ажиллагсдын 94.85 хувь нь монгол, 5.15 хувь нь гадаад хүн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-11 14:34:31
    Манайхаан нүүгсийг ч зөөх шиг болж бнаа.Та нар сорчлоод зөөгөөд байдаг.Коксжсон нүүрс тэрбум тоонь орчим л бий.Хольж зарахгүй бол сүүлд нь хэнд ч хэрэггүй юм
    202.9.42.52
    Мэдэгдсэн Хариулах
  • жул жол 2015-06-21 05:19:39
    чаддаг хүнээр бариулах хэрэгтэй ш дээ, түүнээс бус манай том гээд байгаа компаниуд зураг төсөлд ч тэр замаа бариулахдаа ч тэр жулдана даа
    112.72.13.110
    Мэдэгдсэн Хариулах