Зуслангуудын үйл ажиллагаа эхэллээ
Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангууд өчигдрөөс үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч байна. Уг нь хүүхдийн баяртай зэрэгцэн үүдээ дэлгэдэг хүүхдийн зуслангууд энэ жилийн хувьд улаанбурхан өвчний тархалтаас шалтгаалаад зуслангийн нээлт 20 хоногоор хойшлоод, өчигдөр нээлтээ хийж  байгаа юм. Одоогоор Нарс, Нарлаг, Янзага, Сансар, Галакси, Ундраа зуслангууд нээлтээ хийжээ. Харин үлдсэн зуслангууд ирэх даваа гарагт үүдээ нээх юм. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад өнгөрсөн долоо хоногт шалгалт явуулсан бөгөөд шалгалтаар Сэлбэ зусланг ажиллуулахгүй байхаар  дүгнэлт гарчээ.

Энэ жилийн хувьд зуслангуудын хүүхэд амраах дундажүнэ 175 мянгантөгрөгбайгаа бөгөөд зургадугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар чуулгын нэг давхарт зусланд амрах хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн байна. Одоо ч бүртгэл үргэлжилж байгаа юм. Гэхдээ энэ жилийн хувьд халдварт өвчний тархалт их байгаа учраас эрүүл мэндийн үзлэгийг улам чангатгасан байна.

Тухайлбал:
  1. Өмнө жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудсыг child.gov.mn  эндээс татаж аваарай.
  2. Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой аж. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг оочертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ.
Иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэрбүл, хөгжлийн газрын www.child.gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.