Бүлээхэн
Би тvvнд “хайртай” гэдэг тэр нандин vгийг хэлснээс хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Би өөрөөсөө хэзээ ч гарч байгаагvй хамгийн чанга зоригийг гаргаж /гэхдээ зөвхөн хайр дурлалын хувьд л даа/ тэр vгийг хэлсэн боловч тэр хариуд нь юу ч хэлээгvй. Яг л хээр талыг чимэглэнхэн найгаж буй гоёмсог цэцгийн сайхныг нь хараад уулга алдахад тэр өөдөөс чив чимээгvй найгасаар л байдгийн адилаар...

Vргэлжид бардам, сэхvvн, чанга хатуу байдаг надаас эцсийн хvчийг минь сорон авч, туйлдуулан сул дорой болгочихоод, огт гэм буруугvй мэт чив чимээгvйгээр сэтгэл рvv минь улам л хvчтэй довтлон байдаг хайр шиг. Тиймээс ч би тvvнийгээ хайр гэж нэрлэдэг юм. Тэр залууг харахад, мэдрэхэд хайр яг л ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгvй төрдөг. Өө сэвгvй, цайлган, дөлгөөхөн... бас муу муухай юм тvvнд минь огтхон ч vгvй. Хvмvvс хайрыг янз бvрээр ойлгодог ч хайранд муу муухай, хорсож зэвvvцмээр зvйл огтхон ч байдаггvй гэдэгт би итгэдэг, тиймээс ч хvн бvр хайр гэдэг тэр зvйлийг тэгтлээ хайрлан энхрийлдэг биз ээ. Тэр минь ч бас ямагт сэтгэлийг соронздон татаж, хайр энхрийлэл дvvрэн нvдээр ширтэхээс өөр аргагvй байдалд оруулдаг. Тиймээс ч би хайрыг хvйтэн жихvvнээр төсөөлж чадахгvй нь. Хэдийгээр дурлал минь бvтэлгvйтчихээд байгаа ч гэсэн шvv дээ.

Би зориг гарган байж хэлсэн vгнийхээ хариултыг сонсолгvй орхичихож чадахгvй. Тиймээс яг л энэ өдрийг урьдаас товлосон мэт өглөө босмогцоо vс, зvсээ гоодож гоодож тvvний өглөө бvр хичээлдээ явахаар очдог автобусны буудлыг зорилоо. Тvvний цагийн хуваарийн дагуу “яг одоо л ирнэ дээ” хэмээн анасан боловч автобусны буудал дээр тэр залуугийн сvvдэр ч vзэгдсэнгvй. “Би арай л оройтчихож. Хичээлээ тараад, гэртээ ирэхэд нь тосож уулзъя” гэж бодлоо. Гэвч миний аз дутахад өнөөдөр тvvний хичээл хэдэн цагаас тарахыг мэддэггvй. Тиймээс өдөржин энэ хавиар эргэлдэхээр шийдлээ. Тvvнтэй уулзаад юу гэж хэлэх вэ, бардам сэхvvн зангаа хэрхэн дарж, тvvнтэй эелдэг хvлцэнгvй харьцах вэ гэдгээ бодож боловсруулсаар зогстол өдөр ч ядаж цөхөх юмгvй өнгөрчээ. 19,00 цаг. Тэр ирээгvй л байна. “Жаахан оройтох юм болов уу” ахиад л хvлээлээ. Автобуснаас бууж буй хvн болгон тvvнтэй адилхан харагдаад л...

Гэхдээ тэд тvvн шиг өөлөх юу ч vгvй, хайр татам биш юм даа. 23,00 цаг. Зөвхөн энэ өдөр өнгөрөхөд би юу эсийг бодож, тvvний болоод өөрийнхөө тухай, бас хайр дурлал, өнгөрсөн болоод цаашдын амьдралынхаа талаарх бvхий л хувилбарыг гарган эргэцvvлж амжсан байлаа. Тэгээд урьд нь өөртөө хэзээ ч ийм их юм бодох зав гаргаж байгаагvйгээ ухаарлаа. Гэвч тэр ирээгvй л байна. Тvvнийг яагаад өнөөдөр энэ автобусны буудал дээр vзэгдээгvй талаар тvмэн хувилбар сэтгэлдээ дэвшvvлсээр гэрийн зvг урамгvйхэн алхлаа. Гадаа тийм ч дулаахан байгаагvйг сая л мэдэрлээ. Бvр сэтгэл хvртэл даарч байна гээч. Гэхдээ энэ л салхинд алхаад л баймаар. Гэтэл автобусны буудлаас манайх хvртэлх зам ямар ч богинохон юм бэ дээ. Нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирчихсэн, хашааныхаа хаалгыг дур муутайханаар татаж зогсов.

Гэтэл ард хэн нэгэн хөдлөх нь мэдрэгдлээ. Өдрөөс хойш бодлоосоо өөр юуг ч анзаараагvй явсан надад тэр өчvvхэн төдий хөдөлгөөн яагаад тийм хvчтэй мэдрэгдсэнийг бvv мэд “Эргэж харах ёстой, заавал” гэсэн бодол сэтгэлийг эзэмшиж, яг архан талаас нэг тийм бvлээхэн юм сэтгэл рvv vлээгээд ирэх нь тэр. Эргээд харлаа. Хайр...

Тэр минь зогсож байна. Би хэдхэн эгшиний өмнө даарах гэдэг тэр сайхан мэдрэмжийн дунд vvрд vлдмээр санагдаж байсан бол одоо энэ л бvлээхэн мэдрэмжтэй vvрд vлдэхийн тулд энэ биеэ арилжихад ч бэлэн болсон байлаа. Яг vvнийг ухаарах агшинтай минь зэрэгцэж тэр “Өглөө ажилдаа явахаас чинь өмнө ирье гэж бодсон боловч би оройтчихжээ. Өдөржин хvлээлээ. Яагаад ийм их оройтоо вэ? Ажил ихтэй байсан юм уу?” гэх нь тэр. “Бурхан минь, хайр ийм зөөлхөн, намуухан, уярам байдаг бил vv?”. Ингэж бодоод би өнөөх л сурсан зангаараа хайр дvvрэн нvдээр тvvнийг ширтэж зогслоо. Тэгж зогсохдоо тvvнийг даарчихсан зогсоог ч анзаарсангvй.

Учир нь тэр намайг гэсэн сэтгэлдээ халууцаж байгаа мэт мэдрэмж төрж байсан юм. Гэхдээ л “Чи бvр даарчихаж” гээд хэлчихлээ. Тvvнтэй уулзсанаасаа хойш хэлсэн анхны vг маань энэ. Би эндvvрсэнгvй. Тэр “Vгvй, ээ харин ч чамайг харсан чинь халууцаад...” гээд инээмсэглэж байна. Тэгсэнээ над руу ойртож, гаднаасаа даарч байсан ч дотроосоо дvvгэж байсан миний биеийг цээжиндээ наалаа. Тийм ээ, хайр vнэхээр бvлээхэн, уярам, зөөлхөн байдаг юм байна. Бас чи бид хоёрын хоорондох зай автобусны буудлаас гэр хvртэлх зам шиг богинохон байжээ.

Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • adff 2015-06-20 17:56:59
    Hhffgh Ffghhfghw46ggghjnbfdghh
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-20 06:32:33
    saihan shuu hair denduu saihan
    202.131.226.194
    Мэдэгдсэн Хариулах