Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан “CNN”- ээс дэлхийн топ музейн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Франц улсын “Луврын музей” 9.3 сая хүн хүлээн авсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Вашингтон хот дахь “Байгалийн түүхийн үндэсний музей” найман сая гаруй хүн хүлээн авснаараа удаалжээ.
Шанхайн шинжлэх ухаан технологийн музей, Хятадын үндэсний музей, Америкийн түүхийн музей зэрэг нийт хорин музейг ашиг орлого болон ирсэн зочдын тоогоор нь жагсаасан байна. Жагсаалтын 20-д Лондонгийн “Викториа Албертагийн музей” 3.3 сая хүн хүлээж авсан үзүүлэлтээрээ жагсчээ. Хамгийн эхэнд шалгарсан Луврын музей нь балар эртнээс 19 дүгээр зуун хүртэлх үеийн 35 мянга гаруй үзмэрийн 380 мянган эд зүйлс хадгалагддаг. Гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, олдворууд байдаг аж.
Зууны мэдээ