Иргэд өмчилсөн газраа барьцаанд тавьж, орон сууцны зээл авах боломжтой
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа барьцаалж орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгох талаар НИТХ-д өргөн барьж хэлэлцэхээр болжээ.

Ингэхдээ газрын харилцааны цахим үйлчилгээний систем байгуулж, газрын бирж байгуулах талаар өнөөдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлсэн юм.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авсан иргэдийн хувьд дийлэнх нь дэд бүтэц хөгжөөгүй, нийслэлээс хол газар авсандаа сэтгэл дундуур байдаг.

Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн албанаас үүнд анхаарал хандуулж иргэд газраа барьцаанд тавих, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт өгөх боломжоор хангах аж.

Энэхүү ажлыг Өмчийн харилцааны газраас зохион байгуулж ажиллах бөгөөд ирэх найм, есдүгээр сараас эрчимжүүлэхээр болсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баркле 2015-06-19 11:03:29
    Боломж нээгдээгүй байхад иим мэдээлэл тавьж болохгүй танай сайт. Болсон хойно нь боллоо гэх. дэд бүтэцгүй гээд гадныханд худалдах эрхийг нь нээчихвэл гэдгийг
    183.177.101.58
    Мэдэгдсэн Хариулах
    • баркле 2015-06-19 11:05:32
      яагаад түрүү бичсэн сэтгэгдлүүдийг устгаад байна энэ сэжигтэй шүү
      183.177.101.58
      Мэдэгдсэн Хариулах