Улаанбаатар хотын Нийтийн тээврийн удирдлагын төвийн нээлт боллоо
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Өчигдөр буюу 2015.06.18-нд системийн хамгийн чухал нэг хэсэг болох “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус төв нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож байгаа бүх автобусыг тогтмол хянах юм.
Одоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1170 орчим автобуснуудад суурилуулах тоног төхөөрөмжүүд бүгд үйлдвэрлэгдээд Монгол Улсад ирээд суурилуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар198 автобусанд бүрэн төхөөрөмж суурилуулаад байгаа бөгөөд суурилуулалтын ажил 7 сарын 5-нд дуусна.

Мөн эхний ээлжинд ашиглах 700,000 ширхэг “U money” карт Солонгос улсад үйлдвэрлэгдэн ирсэн. “U money” карт цэнэглэх худалдах цэгүүдийг байгуулах бизнес эрхлэгчидтэй гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулахад бэлэн болоод байна.

Төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 7-р сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Төслийн хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь Улаанбаатар хотын оролцоотой компани бөгөөд нөгөө талаас Сөүл хотын өмчийн оролцоотой “Кореа Смарт Карт Корпораци” оролцож байгаа гэдэг нь Улаанбаатар хот Сөүл хотын хамтарсан компани хамтарсан төсөл гэж хэлж болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэлдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DMY 2019-03-13 11:30:15
    End commentoor ilii balai ym bichij suuhaar uurtuu heregtei ym hiij suugaach.
    66.181.170.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагва 2015-06-19 11:58:05
    солонгосоос карт хэвлэдэг машиныг худалдаад авчихаж болоогүй л юм байх даа. Өнгөрсөн жил төмөр замын рейлбус ч билүү нэг юм оруулж ирээд алдагдалд орсон.
    103.26.193.124
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-19 08:00:10
    энэ л мөнгө угаах шилдэг аргаар оны шагнал авах бий дээ.
    203.194.114.203
    Мэдэгдсэн Хариулах