“Railbus” маргаашнаас явж эхэлнэ
ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг  нийслэлчүүд хүлээн аваад байгаа билээ.  Тэгвэл  энэхүү “RAILBUS” Амгалан-Толгойтын чиглэлд маргаашнаас эхлэн үйлчилгээнд гарах ёстой. Албаныхан өнгөрсөн сард хүлээж авахдаа 6 дугаар сарын 6-наас иргэдэд үйлчилнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч энэхүү төмөр замын автобус маргаашнаас үйлчилгээнд гарахад иргэд эргэлзэж байсан билээ. Тэгвэл албаныхан маргаашнаас төмөр замын автобус иргэдэд үйлчилж эхэлнэ хэмээн мэдээллээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт маргааш Төмөр замын төв буудалд болох юм байна.

РА-2 маягийн “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих аж.

Дашрамд дуулгахад билетийн үнийг нэг хүн 2000 төгрөг байхаар ярилцаж байгаа юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine