Хаврын чуулганы хугацааг сунгана
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд хандан хаврын чуулганы хугацааг сунгана гэж анхаарууллаа. Тодруулбал УИХ-ын хаврын чуулган дэгийн дагуу долдугаар сарын 1-нд завсарлах ёстой юм байна. Гэвч УИХ хаврын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх асуудал дуусах болоогүй тул хугацааг сунган хуралдана гэлээ.

УИХ-ын дарга  З.Энхболд ““УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы хугацааг сунгаж болдог. Хуулиар долоодугаар сарын 1-нд хаврын чуулган завсарлах ч хэлэлцэх ёстой асуудлаа дуусахгүй бол долоодугаар сарын 10-н хүртэл сунгана. 10-нд асуудлаа хэлэлцэж дуусахгүй бол наадмын дараа буюу долоодугаар сарын 15-наас хуралдана. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа хэзээ хэлэлцэж дуусна тэр цагт чуулган тараана. Хоёр удаагийн ээлжит бус хийх бодол байна" хэмээлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.