Согтуурлын түвшин тогтоох багажуудыг баталгаажуулжээ
Замын цагдаагийн алба хаагч нар жолоочоос согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн эсэхийг шалгадаг тандагч багажийг хэрэглэдгийг хүн бүхэн мэднэ.

Одоогийн байдлаар Нийслэлийн замын цагдаагийн газрын алба хаагчдын хэрэглэж байгаа тэрхүү багаж нь ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн ажээ.
Тэгвэл согтуурлын түвшин тогтоогч багажийг Стандарчилал хэмжилзүйн 2014 оны 26 дугаар гэрчилгээгээр гурван жилийн хугацаатай баталгаажууллаа.

ALKOTEST 9510 загварын суурин, ALKOTEST 7510 загварын зөөврийн хэрэгсэл ашиглаж байгаа юм. Жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж магадлагаа бичин, жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авдаг журамтай.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.