3D  принтерээр гүүр барина
Амстердамын суваг дээгүүр дэлхийд анх удаа 3D принтер ашиглан гүүр барих төлөвлөгөөгөө Голландын "MX3D" инженерийн компани олон нийтэд танилцууллаа.
 
Төлөвлөгөөний дагуу ган бүтцийг “дүрсэлж” чаддаг робот хэвлэгчийг ашиглан Амстердамын төв хэсэгт байрлах гүүрийг хэвлэн гаргах гэнэ. Улмаар ирэх есдүгээр cap гэхэд тус компанийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх аж.
 
"MX3D" инженерийн компанийн танилцуулсанаар робот хэвлэгч агаарт гүүрний бүтцийг хэвлэнгээ эсрэг талын эрэг хүртэл явдаг юм байна. Роботын тусгайлан тоноглогдсон гар нь түүхий эд болох ган төмрийг хайлуулан хэвлэдэг аж. Харин роботыг тусгай компьютерийн программаар хянадаг ажээ. Өнөөг хүртэл робот гар жижиг металл биет хайлуулан бэлтгэж байсан бол энэ удаа анхны томоохон бүтээн байгуулалтаа хийхээр ийнхүү төлөвлөжээ.
 
 Хэрэв энэ удаагийн оролдлого амжилттай болвол, өндөр барилга барих ажилд энэхүү технологийг MX3D инженерийн компани нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлсэнээр 2017 он гэхэд энэхүү төлөвлөгөө бүрэн хэрэгжиж дуусах юм байна.
 
Монголын мэдээ
Б.Номин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2015-06-19 00:53:03
    тунэл хийгээд өгөөч үүл сарнисан хойно л бүтэх байх даа. гадаадын гуйланчлалаар хийгээд хэрэггүй шүү. өөрсдөө л нухаж хийвэл дээр.
    203.194.114.203
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-06-18 09:44:35
    Манайх нэг Метро принтерлээч, Улаанбаатарт
    112.72.13.11
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-18 08:56:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.55
    Мэдэгдсэн Хариулах