“Эрдэнэт үйлдвэр” авлагаа авч эхэллээ
“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”ХХК-д 160 гаруй компани 60.8 тэрбум төгрөгийн өртэй. Өөрөөр хэлбэл тэдгээр нь ажил, үйлчилгээ, бараа, материал нийлүүлэхээр урьдчилгаа төлбөр авсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй компаниуд юм.

Тэгвэл тус компаниудаас өрөө барагдуулж эхэллээ. Тухайлбал, Пром-Амулет ХХК 420 мянга, “Бес Импраструктур холдинг” ХХК 788 мянга, “Дундцуур” ХХК 10.1 сая, “Угалз-Энх” 9.0 сая төгрөгийг бэлнээр төлсөн байна. Харин “Эрдэнэт Улаан Овоо” ХХК 64.3 сая, “Жугамт”ХХК 20 сая төгрөгийн авлагыг байгууллага хоорондын тооцоогоор барагдуулжээ.

Мөн “Эн Си корп” ХХК 244 сая төгрөгийн оронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” хороололд гурван өрөө бүхий хоёр шинэ орон сууц, “Монгол Сигар” ХХК 81 сая төгрөгийн орон “Lexus 470” машиныг авлагад тооцон авчээ. Үүнээс гадна “Нутромикс” ХХК-ийн төлөх ёстой 750 мянган ам.долларын өр, төлбөрийг “Моннис интернешнл” ХХК хариуцахаар тохиролцож, “Ниссан теана” маркийн машин 5, “Ниссан урван” маркийн жижиг оврын 2 автобусыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК авлагадаа тооцон авсан гэж мэдэгджээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hehe  2014-06-05 13:02:28
    aguulahd n yu es baidag gelee. printeriin hor gehed heden arvan tn baidag gee biz dee.
  • солиорчээ 2014-06-05 09:54:18
    за энэ арай л байна шүү. баахан мөнгө өгч цаг хугацаа алдаж алдаж бөөн шахааны бараа аваад солиорсон байнаа. монгол явж байсан 470-ыг хэн 81 саяар авах вэ дээ. за ингээд байвал хадгаламж зээлийн хоршоо шиг бөөн хуучин бараа болоод хэдэн жилийн дараа зарла
  • зочин 2014-06-05 08:24:33
    шахааны бараа авчихаад юун сүртэй бичсэн бна ш дээ 5 суудал 2 жижиг автобус 750 мян ам доллар болох уу ийм юм хйиж ард түмнээ хуураад арай дэндүү бна шүү
  • баясаа 2014-06-05 07:39:43
    iшахааны л бараа авсан баййна шүү дээ, лексус470, ниссан гээд л хээ хэх
  • Зочин 2014-06-05 06:32:48
    Далимдуулж, бараагаа сайхан шахаж байх шив дээ.
  • Zochin 2014-06-05 05:48:19
    Surjin nertei darjin medeelel bna daa