Эрх чөлөөг чөлөөлөх үү
Нэгэн зураг ханан дээр минь өнө удаан нутаглажээ. Чамин дvрстэй торон дотор “амьдардаг” цэнхэр шувуу хийгээд гоёмсог хээтэй сэнтий дээр “заларсан” улаан шувуу хоёрт би яагаад ч юм, огт анхаарал хандуулдаггvй байв. Тиймдээ ч энэ зургийг чухам хэн, хэзээ авч ирээд, хэн нэгэн өгөөмөр сэтгэлтэн хаа нэг тийш авч одох хvртэл энд “амьдрах” даалгавар өгснийг ч огт сонирхоогvй. Жигдхэн балан харандаагаар таталган урласан хар цагаан зурган дээрээс хэтэрхий тод өнгөө гайхуулан гялтагнах хоёр шувуунд би хэзээ дурлаж байсангvй, бас vзэн ядаж ч байсангvй.

Харин өнөө өглөө би нvдээ нээмэгцээ энэ зурагт яагаад ч юм, хачин ихээр зэвvvцэв. Ув улаан өнгөөрөө гайхуулах шувуу хамаг биеэ хураан, атираад тун ч тохь тухгvй харагдлаа. Аз жаргалын бэлгэдэл болсон цэнхэр шувуу ч бас бодолд автчихсан янзтай. Ингэхэд яагаад энэ хоёрыг торонд хорьчихсон юм бол??? Задгай тэнгэрийг эзэгнэн дvvлэгч энэ шувууд хэн нэгэнд хэтэрхий эрх чөлөөтэй харагдсанаас атаархсандаа торонд хийгээд цоожилчихсон юм болов уу. Эсвэл vзэсгэлэнт өнгө, уянгат дуугаараа бардамнагч эл хоёр эрх чөлөөгөө хэтрvvлэн ашигласнаас ийм шийтгэл хvлээв vv. Эс бөгөөс дvvлэн нисэгч хоёрын бусдаас онцгой чадвар, гоо vзэмж хэн нэгэн дутуу заяатанд хэрэг болсон юм болов уу.

Магадгvй, энэ бол угаас л тэр хоёрт оноогдсон хувь тавилан ч байж болох юм. Ханан дээр, торон дотор, хөдлөх ч эрхгvй амьдрах хувьтай тэднийг ядаж нэг торонд хийчихэж болоогvй юм байх даа. Ингэхэд тэд хоорондоо ярьдаг болов уу. Бие биесийнхээ гадаад vзэмж, дотоод мэдрэмжид атаархдаг болов уу. Vгvй ядахад, өөрсдийнхөө цорын ганц эзэмшил болсон тороо нөгөөгийнхтэйгээ жишдэг болов уу. Яалаа гэж дээ, тэд чинь зураг л төдийхөн юм чинь... Ертөнц дээрх юм бvхэн амьтай гэж хэн нэгэн ухаантан айлдсан даа. Тэгэхээр хvмvvн төрөлхтний дотоод ертөнцийнхөө тэнгист тор шидэж, удаан хvлээж, удаан бясалгаж, ураа шингээн байж урласан бvтээл ч бас эзэн шигээ л амьтай байж таарна. Ямар сайндаа л амьд бvхний хvсэмжлэгч Эрх чөлөө гэгч нэрийг энэ зурганд хайрласан байх вэ дээ.

Ийм бодол тархи сийчихтэй зэрэгцэн Эрх чөлөөг чөлөөлмөөр санагдлаа. Өнөөх хоёр шувууны эрх чөлөөг хазаарлаад байгаа чамин торыг нь баллуурдаж эхлэв. Ингэхдээ бодол хөврvvлж, асуултын тэмдгэн дунд намайг төөрөлдvvлэх увдистай vзэсгэлэнт шувуудаа гэмтээхийн тулд тун нямбайлж, нарийхан төмөр утсаар чамбайлж хийсэн торынх нь сараалжийг нэг бvрчлэн арилгав. Удаан нухаж, удаан бодож, удаан хvлээсний эцэст шувууд торноос чөлөөлөгдлөө. Гэвч би ч, шувууд ч огт баярлаж баяссангvй.

Дахиад л гунигт автав. Учир нь, тэд жигvvртэй атлаа огт нисэхгvй юм. Гоёмсог торыг нь хайр найргvй баллуурдсан шигээ энэ гунигт шувуудыг ч бас арилгачихаж болно л доо. Даанч тэд хайр нэхээд байх юм. Бид гурав дахиад л бодолд автлаа. Торноос нь чөлөөлөөд ч дvvлэн нисч чадахгvй, арилгаад оронд нь аз жаргалтайгаар нисч яваа хос шувуу зурах гэтэл энэрэх сэтгэлийн минь торгон утаснаас тас зуурчихаад тавихгvй байгаа та хоёрыг яая даа, байз.

Торон дотор хоригдсондоо хачин ихээр гуниглаж суусан та хоёр гоёмсог гэрээ алдчихсандаа одоо урьд урьдынхаас илvv ихээр харуусаж байна уу. Өөр хэний ч бас өөрийнхөө л ертөнцөд хэн бvхнээс илvv эрх чөлөөтэй амьдарч чадах та хоёрын эрх чөлөөг эргvvлж өгөхгvй бол миний аз жаргал ч бас эргэж ирэхгvй нь бололтой...
Тvр хvлээж байгаарай, тvргэхээн гарчихаад ирье...
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • susan 2016-11-12 16:36:10
    Би нулимс, зовлон энэ нь миний нөхөр нь хүүхдээ авах нь миний чадваргүй үр дүнд ялгаатай байсан гэж өдөр бүр энэ үгийг амьдарч байсан тэр хийсэн гайхамшигтай аж...
    217.12.204.144
    Мэдэгдсэн Хариулах