Спорт Загасчлалын “Фишинг Бродерс” клубынхэн туул гол дагуу төвлөрсөн хогийн цэг байгуулжээ
Зуны аялал зугаалга эхэлсэн энэ үед нийслэлийнхэн хотынхоо ойролцоох ногоон бүсэд  гэр бүл , найз нөхөд, хамт олноороо салхинд гарах нь ихэссэн. Харамсалтай нь манайхан аялж, зугаалчихаад идэж , ууж хэрэглэсэн зүйлийнхээ хог хаягдлыг ил задгай бөөгнүүлж хаях нь их байдаг юм. Энэ нь гол усыг болоод байгаль орчныг ихээхэн бохирдуулдаг.Харин иргэд хогоо хаях хогийн сав хангалттай байдаггүй тул ил задгай орхихоос аргагүй байдаг гэх зүйлийг хэлдэг юм. 

Тэгвэл Спорт Загасчлалын Фишинг Бродерс клубын 13 гишүүн санаачлан Туул голын сав орчим буюу Маршалын гүүрний ойролцоо төвлөрсөн хогийн цэгийг өөрсдөө санхүүжүүлэн байгуулжээ. Энэ орчмоор аялж, зугаалах иргэд маш их байдгаас гадна хүнсний худалдаа,хуушуур шорлог хорхог зэрэг үйлчилгээний цэгүүд ч нэлээдгүй төвлөрсөн байна.Ард иргэд амарч аялаад буцахдаа хогоо хаях зориулалтын сав байхгүй учраас голын эрэг дагуу, зам дагуух жалга гуунд хаях нь ихэссэн учраас тус залуус уг хогийн цэгийг санамжийн хамт байршуулан тавьжээ.

Уг хогийн сав нь 300 кг-н багтаамжтай бөгөөд бөөгнөрсөн хогийг Хан-Уул дүүргийн ТҮК-тай хамтарсан гэрээний дагуу ачигдаж цэвэрлэгдэх юм байна.Тус клубын залуусын санаачилсан энэхүү ажил нь залууст ихээхэн үлгэр дуурайлал  болсон ажил болсон байна хэмээн магтах иргэд цөөнгүй байна. 

Уг спорт загасчлалын ТББ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Улс болон бүсийн чанартай спорт загасчлалын тэмцээнүүдэд амжиллтай оролцодгоос гадна байгаль орчныг хамгаалах,зүй зохистой аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх ,зөв зохистой байгальд ээлтэй спорт загасчлалыг бусдад таниулах мэдээлэл өгөх зорилготой байгуулагдсан анхдагч ТББ-н нэг юм.Уг клуб нь одоогоор 13-н үндсэн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд цаашид зүй зохистой аялал жуулчлалыг нэвтрүүлэх,байгаль орчныг хамгаалах өсгөн үржүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bj 2015-06-18 05:39:26
    Sain zaluus bna amjilt husie
    122.201.31.217
    Мэдэгдсэн Хариулах