Дотооддоо 2-3 төрлийн бордооны үйлдвэр байгуулвал хэрэгцээгээ бүрэн хангана
Манай улс нэг тонн бордоог нэг сая орчим төгрөгөөр импортолдог. Тиймээс тариаланчид бордооны үйлдвэр байгуулах шаардлагатай байгааг байнга хэлдэг юм. Хэрэв дотооддоо 2-3 төрлийн бордооны үйлдвэр байгуулвал хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэдэг тооцоог ч гаргажээ. Монголын нийт тариалангийн бүс нутгийн 50 хувийнх нь хөрсний үржил шим муудсан тул төрөөс энэ асуудалд анхаарах хэрэгтэй хэмээн тариаланчид хэлж байна. Ямартай ч ҮХААЯ-ныхан  бордооны үйлдвэр байгуулахад эхний ээлжинд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээсэн юм.  

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.