Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд  МУ-ын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны  хэлэлцүүлгийг хийж байна.Хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын дарга яаралтайгаар орж ирсэн хуулийг өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийгээд маргааш эцсийн хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлтэй холбоотой Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулгыг хийлээ. Үүний дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна. Гишүүдийн олонх нь нэрийг нь өөрчлөхөөс  өөр зүйл хийж чадсан уу?   хэрэв  хэлбэр талаас нь л өөрчлөөд оруулж ирж байгаа бол энэ чинь цэц дээр очоод унана шүү гэдгийг ажлын хэсгийнхэн сануулж байлаа.

Тухайлбал А.Тлейхан гишүүн хэлэхдээ  Давж заалдах шатны шүүх иргэдээс холдож байна гэж хүмүүс хэлж байна. Нэр хэлбэрийг нь өөрчлөөд оруулж ирж байгаа юм шиг харагдаж байна. Баян-Өлгий аймгийн иргэн Ховдод очиж маргаанаа шийдвэрлүүлэхээр болж байх шиг байна. Энэ нь иргэдээсээ улам холдож буйг л харуулж байна. Тойргийн шүүх дээр очих нь хэвээр байгаа юу? Эсвэл аймаг дээрээ шийдвэрлүүлэхээр болж байна уу гэлээ.

Үүний хариуд байнгын хорооны дарга Ганбат: Шүүх иргэддээ ойртсон. Аймаг дээрээ очиж шийдвэрлүүлдэг байхаар болсон. Үндсэн хуулийн дагуу аймаг орон нутгийнхаа нэрээр нэрлэгдэхээр болсон гэв. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-19 00:17:06
    Ene hunii zuragiig tavidag ni yuaj baigaa yum bol kk Bas heniig hooj tuuj heruulee hiisen yum bol gej bodood unshlaash dee kk. eo eo
    103.26.194.35
    Мэдэгдсэн Хариулах