Монгол Улсын Засгийн газар Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж байна. Тэрээр өчигдөр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзлаа.

Уулзалтын дараагаар тэд “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн комиссийн гишүүн орнууд бүх талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хамтын ажиллагааны эхлэл гэж дүгнэж буй юм. Мөн хамтын ажиллагаанд бодитой ахиц гарна гэдэгт талууд итгэлтэй байна.

Санамж бичигт тусгагдсаны дагуу “Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комиссийн хамтын ажиллагааны Ажлын хэсэг”-ийг байгуулж, улс хоорондын харилцаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, худалдаа ба гаалийн дүрэм, журмыг хялбарчлах, үр ашигтай, найдвартай, тогтвортой тээврийн чиглэл болон үйлчилгээг бий болгох, худалдааны тэнцвэртэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, түүнчлэн Монгол Улс болон гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хэллээ.
Ерөнхий сайд маргааш Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ёурэн 2015-06-18 03:02:16
    Дэлхийг эзэгнэсэн Амазон онлайн аар өргөн борлогдож буй Орос, Xятадын завсaр дахь Монгол ном Баруунд шуугиан тарьж байна: http://www.amazon.com/Mongoliya-tis...
    112.72.13.180
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-18 00:55:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.55
    Мэдэгдсэн Хариулах