Монгол Улсын дөрвөн ч хуульд нийслэл татвартай байж болно гэх асуудлыг тусгасан байдаг. Гэсэн ч өнөөг хүртэл нийслэл өөрийн гэсэн татвартай болоогүй байна. Өнгөрсөн намрын чуулганаар нийслэлийн удирдлагууд 2015 оны Төсвийн тодотголтой хамтаар Нийслэлийн татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Ингэхдээ нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч бол буцаан НӨАТ-ын буцаан олголтоос нэг хувийн шимтгэл авахаар хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр нийслэл жилдээ 40 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн татвараас төвлөрүүлэх юм байна.
Тэгвэл уг хуулийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд нийслэлийн татвар нь эргээд аж ахуйн нэгжүүд татварын дарамттай байхад нэмж дарамт болох вий гэх шүүмжлэлийг өрнүүлсэн.
Тухайлбал Ч.Хүрэлбаатар гишүүн уг хуулийг АН-ын бүлэг олонхоороо түрий барьж батлах гэж байна хэмээн нэлээд бухимдлаа. Тэрбээр эдийн засгийн хямралтай үед бүх зүйл дээр нэмж татвар авах гэж байгааг буруушааж байлаа. "Ийм татвар авах цаг хугацаа одоохондоо бүрдээгүй байна. Ч.Сайханбилэг сайд хэлэхдээ Ерөнхий сайд байх хугацаандаа нэг ч татвар нэмэхгүй, авахгүй гэж хэлсэн. Одоо хэлсэн үгэндээ хүрч саналаа татаж ав" гэлээ.
Харин түүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Ч.Хүрэлбаатар гишүүн дандаа эсрэг зүйл ярьж байна. Уг нь буудалд байрласан, архи уусан хүнээс л нэмж татвар авах тухай ярьж байгаа" гэлээ
Тэгвэл нийслэл татвартай болсноор ямар давуу тал бий болох вэ. Юун түрүүнд хот руу нүүх иргэдийн цуваа харьцангуй багасна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа. Түүнчлэн нийслэлийн татвараас төвлөрүүлсэн орлогоор эргээд нийслэлийн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэж байна.
Өнөөгийн нөхцөлд жишээ нь барилга барихад хангалттай дулаан, цахилгааны шугам сүлжээ алга байна. Мөн усан хангамжийн асуудал ч бас сайн шийдэгдээгүй. Энэ мэт нийслэлд тулгамдсан асуудлыг нийслэлийн татвараар зохицуулна гэдгээ хотын дарга учирлаж байгаа юм.
Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүд нийслэлд үйл ажиллагаа явуулж, амьдарсныхаа төлөө татвар төлдөг тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэх иргэд цөөнгүй байгаа. Ямартай ч МАН-ынхан эсэргүүцэж буй уг хуулийн төслийг таван сар ярилаа. Тиймээс энэ хаврын чуулганаар амжиж батлагдах болов уу.

Б.Сансар
olloo.mn