Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Уг шүүх хурал дөнгөж сая өндөрлөлөө.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Улсын яллагч шүүгдэгч Г.Маралмаад 23, Т.Цогтод 5 жилийн хорих ял төлөвлөснөө дуулгасан юм. Харин энэ үеэр Г.Маралмаа ухаан алдан унаж шүүх танхимыг орхисон.
Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар, Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүж байгаа юм.Тэгвэл хоёр дахь шүүх хурал ийнхүү өндөрлөлөө.

Б.Сансар
olloo.mn