Хариуцлагын тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс хүсч захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс хүсч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр захидал илгээв.

Тэрээр УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүдэд хандаж илгээсэн захидалдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагын хүрээнд төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчинг бүрдүүлэх, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Уг хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш олон сар өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл УИХ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй бөгөөд УИХ дахь танай бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг  чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулсаар байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаараа яаралтай хэлэлцүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

President.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.