Долоо хоногийн дараа эхлэх ДАШТ-ний өмнөх шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө гурван тоглолт явагдлаа. Эндээс хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байсан нэг тоглолт бол Англи болон Эквадорын шигшээ багуудын тоглолт байлаа. Англи энэ удаад гарааны бүрэлдэхүүнээ бараг бүгдийг нь сэлгээнд суулгасан бол Эквадорын шигшээ үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглолоо. Ингээд хоёр баг 2:2-ийн харьцаатай тэнцлээ.
Уг тоглолтонд Эквадорын шигшээ багийн ахлагч Антонио Валенсиа дээр Стерлинг маш бүдүүлэг алдаа гаргаснаар хоёр тоглогчийн хооронд маргаан үүсч 76 дахь минутанд хоёул улаан хуудас аван талбайг чөлөөлсөн. Тоглолтын гоолыг Англи Рууни, Лэмберд, Эквадор Эннер Валенсиа, Арройо нар оруулсан.
Тэгвэл Аргентин, Тринадад Тобаго улсын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд энэ тоглолтонд Аргентин 3:0-ийн харьцаатай төвөггүйхэн ялалт байгууллаа. Гоолыг Родриго Паласио, Хавьер Маскерано, Макси Родригес нар оруулсан.

Б.Сансартуяа
Оллоо.мн