Үүл дарга аа, "хогийн уут"-ны зургаан тэрбумаа төв цэвэрлэх байгууламжид зориулаач
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь нийслэлд vйл ажиллагаа явуулж буй бvх албан байгууллага, vйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхvvдийн бохирын усыг дахин шvvн цэвэрлээд Туул голд нийлvvлдэг. Туул бол Нийслэлчvvдийн ундны усны гол нөөц билээ. Угтаа цэвэрлэх байгууламж бидний хэрэглэсэн усыг 95 хувиар шvvж цэвэршvvлдэг байсан ба энэ нь нэлээд боломжийн vзvvлэлтэд тооцогддог байсан цаг саяхан. Гэтэл энэ бvхэн vлгэр домог болж өнөөдөр, магадгvй маргааш гэхэд нийслэлчvvд бохир усаар ундаалах аюул нvvрлээд байгаа юм.

Товчхондоо нийслэл­чvvдийг олон зуун жил ундны усаар тэтгэж ирсэн Туул гол нэг л өглөө бохироор дvvрэх аюулд орлоо гэсэн vг. Уг цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орж байсан ч өнөөдрийнх шиг асуудал vvсгэж байгаагvй аж. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн баасан гарагт Төв цэвэрлэх байгууламжинд засвар хийсэн талаар нийслэлчvvд бид бvгд мэдэж байгаа. Хэдийгээр уг цэвэрлэх байгууламжийг зассан ч гэлээ амь аргацаасан төдий л гэдгийг албаны хvмvvс шогширон ярьцгааж байна.

Тэдний ийнхvv шогшрох болсон шалтгаан нь “Нvглийн нvдийг гурилаар хуурч” олон нийтийн сэтгэлийг засахын тулд засвар хийсэн гэх мэдээллээр иргэдийг тайвшруулсанд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УСУГ-ын дарга, цэргvvд Төв цэвэрлэх байгууламжинд яаралтай капитал засвар хийхгvй бол энэ байдал цаашид давтагдана гэдгийг хэлсээр байгаа ч тэдний амыг таглаж буй албан тушаалтнууд байгаад хэргийн учир оршино. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд Туул гол руу бохир асгана, асгахгvй гэх хоёр зөрvvтэй мэдээлэл гарах болсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Засвар хийх хугацаанд хэрэглээний ус ч хязгаарлахгvй, бохир усыг ч Туул руу цутгахгvй” хэмээсэн бол УСУГ-ын дарга С.Vнэн “нийслэлчvvдийн усыг хязгаарлах, Туул гол руу бохироо цутгах хоёроос өөр сонголт байхгvй” гэж хэлж байсан. Тэгвэл уг байгууламжийг зассан өдрийн орой нь Туул гол руу цутгасан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар холбогдох албаны хvмvvсээс асууж тодруулах гэсэн боловч бидэнд мэдээлэл өгөх хvн олдсонгvй. С.Vнэн даргын мэдээллээс болж нийслэлчvvд айдас тvгшvvрт орсон нь нууц биш. Тиймээс л галыг намжаах зорилгоор Хотын ерөнхий менежер Б.Бадрал олны анхаарлыг сарниулж байгаад Туул гол руу бохироо цутгачихлаа гэх хардлага төрснийг нуух юун. Хэрвээ энэ янзаараа нийслэлийн удирдлагууд хоног өдөр аргацаан Төв цэвэрлэх байгууламж одоо айх аюулгvй болсон хэмээн нийслэлчvvдэд худал vнэн суртал хийгээд байвал бид наадмын дараа дахин бохироо гадагшлуулж чадахгvй аюулд унах нь тодорхой.

Тиймээс л тус байгууламжийн Аэротехникийн хэсгийг шинэчилж засварлах хэрэгтэй гэдгийг УСУГ-ын албан тушаалтнууд хотын удирдлага болон Э.Бат-Vvлд удаа дараа хэлсэн ч тэд иймэрхvv байдлаар өнгөрсөн баасан гарагт аргацааж бага ч болов хvмvvсийн сэтгэлийг амраасан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Аэротехникийн хэсэг нь өдөр бvр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг байна. Гэтэл тус байгууламжийг байгуулсан цагаас нь хойш огт шинэчлэл хийгээгvйгээс болж цооролт vvсч, цооролтын хэмжээ ихэссэн байна. Тиймээс одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах аюул нvvрлээд байгаа тухай албаныхан хэлж байна. Хэрвээ энэ янзаараа байвал нийслэлчvvд ирэх жил гэхэд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгvй болно гэдгийг С.Vнэн дарга хэлсээр байгаа. Байдал ийм тул сая амь аргацаасан засвар хийсэн болжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл бvхэл бvтэн зургаан тэрбум төгрөгийг “хогийн ногоон уут болгоод хувиргачихсан”. Тэгвэл энэ их мөнгөөр Төв цэвэрлэх байгууламжаа шинэчилж засварласан бол өдийд нийслэлчvvд бохир усаар амь зогоохгvй, Туул гол ч бохирдох аюулд орохгvй байх байсан. Товчхондоо хотын даргын буруу шийдвэрээс vvдэн Туул гол бохироор хальж байна гэж шулуухан дvгнэж болно.

Туул голын амийг Vvл баатар 2013 онд таслах захирамж гаргаж байжээ

Тухайлбал, Э.Бат-Vvл баатар өнгөрсөн 2013 оны аравдугаар сард Туул голын амийг бvр мөсөн таслах захирамж гаргаж байж. Тухайлбал,“Туул болон Дунд голын эрэг дагуу амралт зугаалгын бvс байгуулах тухай А/942 тоот захирамжийг гаргаж байсан юм. Уг захирамжид Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бvс байгуулахаар тогтож байж. Энэхvv захирамж нь өдгөө нийслэлчvvд бидний ундны усанд заналхийлж, арай ядан урсаж буй Туул голыг бохироор дvvрэхэд багагvй vvрэг гvйцэтгэсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй. Уг нь Туул голын ус ихээр бохирдож нийслэлчvvд ундны усгvй болох аюул нvvрлээд байна гэдгийг ТББ-ууд болон албаныхан сануулсаар байсан ч vvнийг нь хотын удирдлагууд тухайн vед юман чинээ бодолгvй А/584 дvгээр захирамжаар “Архигvй цэнгээний газар” байгуулж ажиллахыг vvрэгдсэн байдаг юм.

Ийм л хачирхалтай захирамжийг хотын дарга гаргаж байсан тvvхтэй. Уг нь хууль дvрмээ мөрдсөн бол голын эргээс 200 метр хvртэлх газрыг онцгой бvсэд хамааруулдаг юм билээ. Гэтэл хууль дvрмээ чандлан сахиж ажиллах ёстой хотын дарга өөрөө хууль зөрчсөн захирамж гаргаж, өнөөдрийн нөхцөл байдлыг бvрдvvлжээ гэхэд vнэхээр гаслантай. Өөрөөр хэлбэл, Vvл баатар дарга Туул голоор аль хэдийнэ туг тахиж иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь хэн хvний анхаарлыг татсан нь өнөөдрийн бодит байдал. Энэхvv захирамжаас харахад хэн нэгний бизнесийг дэмжиж дээрх захирамжийг гаргасан ч юм шиг харагдаад байгаа юм.

Хатуухан хэлэхэд Vvл дарга хогны ногоон уут, цэцгийн мандал зэрэг элдэв зvйлд зарцуулдаг мөнгөнөөсөө цэвэрлэх байгууламжаа засахад өгч байсан бол нийслэлчvvд усгvй байх уу, Хатан Туул руугаа бохироо цутгах уу гэсэн сонголтод хvрэхгvй байсан. Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгуулам­­­жийн асуудал Засгийн газрын хэмжээнд хvр­­тэл яригдаж, эхний ээлжинд тэрбум орчим ам. доллар шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Энэ мөнгийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэж, тодорхой хувийг нь улсын төсвөөс гаргах хэрэгтэй гэдэг дээр УИХ-ын гишvvд тогтож, Засгийн газарт хvргvvлэхээр болсон байна. Ер нь л Улаанбаатарт шинэ цэвэрлэх байгууламж барихгvй бол Туул гол бохирын цэг болно гэдгийг эрдэмтэд сануулж хэлсээр байгаа. Нийслэлчvvдийг олон зуун жил ундны усаар тэтгэж ирсэн Туул гол нэг л өглөө бохироор дvvрч мэдэх нь Хотын дарга аа. Засвар хийж аргацаасан Төв цэвэрлэх байгууламжинд ирэх жилийн өдийд ч гэсэн дахин цооролт vvсэх нь тодорхой. Учир нь тvvний хана ёстой л шvvрэн шанага болоход ойрхон байгаа гэдгийг С.Vнэн дарга сануулсаар байгаа. Тэр vед Нийслэлчvvдийг олон зуун жил ундны усаар тэтгэж ирсэн Туул гол руугаа нэг л өглөө бохироо асгаж л таарах болов уу.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-06-19 07:23:37
    Новшиин 3кг даахгvй тороор бизнес хиигээд байхаар бодитой юманд vлдэхээр хоронго оруулалт хиимээр Юм.Зов санаа бна.
    213.87.248.80
    Мэдэгдсэн Хариулах
  • сОЛОНГО 2015-06-17 15:57:19
    ХӨӨЕ ХӨӨЕ ТАЙВШИР АЗИЙН ЦАГААН ДАГИНА ГЭХ БИЧИГТЭЙ НОГООН УУТ ТАРААГДАХАА БОЛИОД УДАЖ БАЙНА. БАТ-ҮҮЛ ГЭГЧ ӨМНӨХҮҮДЭЭ БОДВОЛ БААТАР ШҮҮ ХАХА
    122.201.22.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Лантуу 2015-06-17 14:27:23
    шууд сувгаар ойлгох юмаа. асуудалын гол нь зээлээр барих шинэ цэвэрлэх байгууламжын мөнгийг авах аргагүй болчихоод байгаа юм. Пи-Ар хийгдсэн бид нэг чигт харсан...
    122.201.31.157
    Мэдэгдсэн Хариулах
  • баагий 2015-06-17 13:32:29
    Чингисийн үёд байсан бол баатар дарга нуруугаа хугалуулж үхэх байсан байхаа
    202.70.46.204
    Мэдэгдсэн Хариулах
  • баагий 2015-06-17 13:29:41
    Баатар даргыг баалъя ял асууя
    202.70.46.204
    Мэдэгдсэн Хариулах
  • "Пүрэв 2015-06-17 12:41:30
    Бид үүн дээр маргаад яахав. Үүл дарга минь хотоо л гэж боддог юм бол Туул голоо аврах ажил хийгээч. Дараагийн сонгууль таны юу хийснээс их шалтгаалана.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-17 12:14:34
    Наад хүнд чинь тийм сэтгэхүй байхгүй дэмий горьдсоны шинж
    122.201.21.244
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2015-06-17 10:50:41
    hotiin zahirgaaniikhan tomilolt awaad gadaad yawaad baidag, ter yawsan saikhan Dursamjaaa Mgld ireed heregjuulehed yaanaa, uliiguu hiij gadaad yawdag bnaaa,
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-17 09:46:17
    Эргуу малуудаа 1 сарын 1 с хогны уут тараахаа больчихсон шуу дээ эсэргууцсээр байгаад болиулчихсаныг мэдээгуй юугаа хийж яваа эргуу сэтгуулч вэ
    103.229.122.142
    Мэдэгдсэн Хариулах
  • moonoo 2015-06-17 08:38:24
    Hishig guai setguulch oilgomrtoi zuil bichsen bhad yagaad oilgohgui bna tertee tergui niislelchuud bohirtoo yaj halij bgaag bugd medne
    182.160.38.146
    Мэдэгдсэн Хариулах
  • hishig 2015-06-17 08:26:48
    Үүнийг ялгаж салгаж олонд мэдэгдэх нь сэтгүүлчиын үүрэг болохоос хүний мэдээлэлгүйг далидуулж ингэж турхираа хийгээд бнa бидэнд үнэн зөв мэдээлллийг л өг л дөөө...
    112.72.13.133
    Мэдэгдсэн Хариулах
  • hishig 2015-06-17 08:21:10
    Хогны уут хэрэгтэй л зүйл. Миний ойлгосноор хогны уут иргэдийн төлдөг хогны мөнгөөр санхүүждэг. Ус баыгууламж өөр юу ч бай тус тусын төсөвтөө л хамаардаг.
    112.72.13.133
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол сэтгэл  2015-06-17 08:01:26
    хэн тэр уутыг дамжсэн юм бэ. Бат үүл л дэмжсэн байх даа. хогны уутнаас их шаарлагатай зүйл маш их байна. арайлллллллллллллллллллллллллллллл
    202.179.20.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Ìîíãîë õ¿í 2015-06-17 07:40:52
    Òóóë ãîëûã áîõèðäóóëàõã¿é áàéõ íü ìàø ÷óõàë. ¯¿íä Ìîíãîë õ¿í á¿ð, òýð òóñàì ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ...
    202.170.69.196
    Мэдэгдсэн Хариулах
  • төрийн албан хаагчид хууль зөрчжээ 2015-06-17 07:40:37
    нийслэлийн дагуул налайх хотын захирагчийн сонгуульд сонгуулийн хороонд ажиллаж буй төрийн албан хаагчид ардчилсан намаас авилгал авч сонгуулийг будлиантуулсан ...
    180.149.78.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hun 2015-06-17 07:29:56
    Untn shuu!!! Ehleed Tuv tseverleh baiguulamjiin asuudliig shiideh heregtei! Shine tseverleh baiguulamj zailshgui shaardlagatai...hogni uut ch hereggui zuil bish...
    202.170.69.196
    Мэдэгдсэн Хариулах
  • eegii 2015-06-17 06:56:43
    yanzalsan shuudsee
    202.180.220.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Гонгор 2015-06-17 06:34:13
    ТӨРИЙН ДЭЭРЭМЧИНГҮҮД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙЖ АЙХ ИЧИХГҮЙ БАРУУН ЗҮҮНГҮЙ ЛУЙВАРДАЖ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ МЭТ ДОРОМЖИЛЖ АЛТ БАЯЛАГЫГ ГАДНЫ ХҮМҮҮСТЭЙ ХӨРӨНГӨ ...
    182.160.38.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-06-17 06:27:59
    Тэнэг пизда бид хогоо хүртэл уутанд хийх тийм бололцоотой болсон билүү зарим чинь хоосон хонож байна шүү эрхмээ
    112.72.13.113
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2015-06-17 06:20:07
    ter ch unen shuu lalariin gichii humuusiin sanaag hulgailj yum hiicheed uuruu hiij bga met hudal shaadag elbegdorj batuul hoyor neg teregnii hoyor dugui shuu hu...
    122.254.127.90
    Мэдэгдсэн Хариулах
  • unka 2015-06-17 06:11:37
    uul baatriig 2 gar 2 huluu urguud demjinee syuliin ued hot uneheer ezen nu irsen aul shig baigaa hognii uut irgeded ih heregtei bailaa
    122.201.24.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Ундаак 2015-06-17 06:04:12
    archaagui lagaanuud yumaa bichsen yum ustgaad bh yum boiochee
    182.160.38.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Ундаак 2015-06-17 06:02:05
    бичсэн сэтгэгдэл арилгахаа болоич ээ Үүл баатаар пизда минь чи улаанбаатарыг утаатбаатар болгоод хамаг мөнгийг нь зуслаа биз дээ Төв цэвэрлэх байгууламжийг
    182.160.38.146
    Мэдэгдсэн Хариулах
  • uugii  2015-06-17 05:50:36
    muu lalariig shuud tsaazal ih mongo idesen hulgaich dee odoo chuluudai huu ni denzengiin araas orj bga gesen
    182.160.38.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2015-06-17 04:48:34
    урьд Туул гол ямар өргөн, их устай гол бай лаа.одоо хажуугаар нь явахад зүрх шимширч байна даа. Эрдэмтэд ард түмэнд хандаад юу хийхийг хэл
    103.229.123.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2015-06-17 04:18:37
    ӨӨ, үгүй, цэвэрлэх байгууламжаас чинь ямар ч ашиг байхгүй.
    112.72.13.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2015-06-17 03:57:13
    Hognii mongo hogondoo l zartsuulagdah estoi
    1.209.103.22
    Мэдэгдсэн Хариулах
  • huga 2015-06-17 03:01:50
    Neeree l bodmoor yumaa.heden sharilj tarih, nogoon uut metiin novshiin ajiliin orond gants goloo aytaihan avaad yavah bolomj baigaa shu de.setgel baival
    49.0.152.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Түн түн түн 2015-06-17 02:56:15
    БААСНЫ ХҮҮДИЙ БААТАР ДАРГАА ХӨ. БАЛАГ ТАРЬСАН НОГООН УУТ АА ХӨ ИДЭЖ ЦАДАХГҮЙ МАНГАС ДАРГАА ХӨ ОЛСОН ЖААХНАА ДАРГАДАА Л ӨГЬЕ ДӨӨ
    110.6.74.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Nergui 2015-06-17 02:47:35
    БААТАР ХҮН БАЙГААД БААСАА ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ, ХОГИЙН УУТНААС ӨӨР ХҮНД ХЭЛЧИХЭЭР АЖИЛГҮЙ. ХАЧИН БААТАР ВЭ. ЖИНХЭНЭ ХОТЫН ИРГЭН БАЙЖ Л ХОТЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЭД БАЙСАН
    110.6.74.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2015-06-17 02:46:06
    Ugaasaa l bohiroo shuud Tuul gol ruu asgaj baigaa shuu dee .Hotoos Altanbulag ru ursaj bgaa usiig ochood haraarai.Yuniih ni tseverlah baiguulamj baihav de
    202.55.190.178
    Мэдэгдсэн Хариулах