Ц.Нанзаддорж хэний халаасны хүн бэ?

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг буцаан томилсон байна.  Өнгөрсөн хавар Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч тэрбээр шүүхийн шийдвэр гэх гоё хамгаалалттайгаар Төрийн өмчийн хороонд эргэн ирж байгаа юм.

Ц.Нанзаддорж нь өмнө Төрийн өмчийн хороонд олж жил Өмч хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан хүн. Мөн Төрийн өмчийн хорооны даргаар хоёр ч удаа томилогдож, хоёр удаа халагдаж байсан хувийн түүхтэй. 

Гэвч түүнийг халах бүрт буцаад Төрийн өмчийн хороонд том дарга болоод хаалгаар нь ороод ирдэг шалтгааныг нь ард нь байгаа хэн нэгэн том даргатай холбон тайлбарлах хүмүүс байна.

Ц.Нанзаддорж нь шударга, төрийн албан хаагч мөн үү гэвэл бас ч тийм цагаан “гар”-тай хүн биш бололтой. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс Төрийн өмчийн хороонд ажиллаж эхэлсэн Ц.Нанзаддоржийг өмч хувьчлалаар багагүй баяжсан, “чимээгүй баян” гэж улс төрийн хүрээнийхэн тодорхойлох юм билээ. Тиймээс ч түүнийг З.Энхболдын хүн гэж улс төрийн хүрээнийхэн хардацгаадаг. Тодруулбал, 1996-2011 он хүртэл тус байгууллагад ажиллахдаа Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн бол Ц.Нанзаддорж гэж хэлж болно.

Ц.Нанзаддоржийг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшдэг байсан, банкны энэ хувьцааг бэлгэнд авсан  байж болзошгүй гэх  хардлага зарим сонин хэвлэлээр цацагдах нь бий. 

Ц.Нанзаддорж нь өмнө Төрийн өмчийн хороонд олж жил Өмч хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Төрийн өмчийн хорооны даргаар хоёр ч удаа томилогдож, хоёр удаа халагдаж байсан хувийн түүхтэй.

Үнэндээ ч  төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид банкны 49 хувийг худалдан авах бэл, бэнчин хаанаас байх билээ дээ.

Мөн түүнийг хуудуутай хувьчлал болгоны ард нэр нь сонсогддог Д.Сугартай хамтран 90 гаруй км төмөр замын асуудлыг шийдэхдээ авлига авсан байж болзошгүй гэж зарим хүмүүс одоо ч хардсаар байдаг юм билээ.

Өөрөөр хэлбэл, Дорнод аймаг дахь Улаанбаатар тө­мөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замыг 1999 онд оросуудаас хүлээж авахад 131 км байжээ. Харамсалтай нь, хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 34 км төмөр зам болон салаа зам, суман шилжуүлгийг нь хуулан авч, 82 вагон буюу 4858 тонн төмөр замын рейлс, бэхэлгээг сэлбэгийн журмаар ОХУ-ын хил Борзоор гарган Салхит өртөө руу ачуулсан байдаг.

Ингээд 93 км  төмөр зам үлдсэн бөгөөд үүнийг ашиглаагүй удсан учраас ТӨХ “акт” тавьж хувьчилсан. Ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд 10-аадхан хонож байсан “Бүрхээст хайрхан” компанид төмөр замыг хаягдал материал болгон өгсөн нь ийн хардах шалтгаан болдог юм байна.

1996-2000 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд 928 аж ахуйн нэгжийн 46,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувьд шилжүүлсэн гэх тоо баримт бий.

Аж ахуйн нэгжүүдийн хувьчлалд үнэгүйдүүлэх арга өргөн хэрэглэсэн, хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй, хувьчлалын бэлтгэлийг зохих түвшинд хангаж байгаагүй, өр, авлага үүссэн шалтгаан нөхцлийг шалгаж баталгаажуулах ажлыг үндсэнд нь орхигдуулсан, энэ талаар холбогдох хороо, яам бага анхаарч байсан зэрэг шалтгааны улмаас хувьчлагдах хөрөнгө үнэгүйдэх, төрийн ажилтнууд хувьчлалд хувийн сонирхлоор хандах боломжийг бүрдүүлж өгсөн гэж хоёр жилийн өмнө Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан байдаг. Энэ бүхнийг хамгийн сайн мэдэх,  төрийн өмчийг хэн яаж, хэнд хэрхэн  хувьчилсан гэх  бүх нууцыг мэдэх амьд архив бол мэдээж ноён Ц.Нанзаддорж.

Тиймээс түүнээс айдаг уу, эсвэл түүнд албан тушаал өгөх өртэй байсан уу, эсвэл хэн нэгэн даргатай халаас нэг үү,  ямартай ч Ц.Нанзаддорж гэгч Монголын төрд гурван нүүртэй хүн бололтой.

Хамгийн сүүлд гэхэд Хадгаламжийн банк, “Говь”, Улсын циркийн хувьчлалыг хуудуутай болсон гэж олон хүн үздэг. Үүнийг гардан хийсэн хүн мөн л Ц.Нанзаддорж.  Үнэндээ өнгөрсөн хугацаанд Монголын төр хонио чононд хадгалуулсаар ирсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.  Өнөөдөр дахиад л хоттой хонио чононд хадгалуулахаар өглөө. Энэ бүхний цаана хэний ямар эрх ашиг нуугдаж байгаа бол?

 Б.ХОНГОРЗУЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Áè ìîíãîë 2015-06-18 01:19:48
    Ö.Íàíçàääîðæ áîë Ãîâü-Àëòàé àéìàãò ìîíãîë ýõíýðòýé ºæ òºðæ áàéñàí Öàãààí õýìýýõ ìîíãîë ...
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • eruul uu 2015-06-17 13:28:32
    turiin albiig heden saraar soliod tenegteed baigaa AN bolison deer baihaa. ta nart eruul hun baina uu
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол иргэн 2015-06-17 08:25:12
    Энэ нөхрийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг хармаар байна. Үнэхээр тэрбумаар нь хөрөнгөтэй бол цалингаараа цуглуулах аргагүй тул хулгайч мөн гэсэн үг. АТГ анхаараа
    199.49.15.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2015-06-17 03:31:01
    Gobi-Altain Nanzaddorj mun uu?
    202.55.190.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрка 2015-06-16 21:23:16
    Чадаж байгаа юманд арга алга даа. Алтайн хөх харчуул хийморлог доо
    182.160.0.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-06-16 15:23:49
    Tur tolgoigui .ezengui bolsony shinj dee
    150.129.140.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-16 10:38:46
    turiin umchid heden company r togloj bna doo odoo nansaddorj darga dorvitoi tumen olondoo tustai ajlaa sain hiivel taarna shudarga ajlaarai
    112.72.13.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнээ 2015-06-16 09:31:07
    Энхболдтой хамаатан садан гэдэг нь үнэн байх шүү.
    112.72.13.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-16 09:22:43
    Нанзаддорж бол Сугартай түрийвч нэг хүн. МИАТ-ын гэх тодотголтой Ч.Хоролсүрэнгийн баруун гар байсан хү. Хоролсүрэн түүнийг дарга байх үед Палас зочид буудал,
    202.126.89.145
    Мэдэгдсэн Хариулах