Ж.Батзандан: Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс ангид байлгах ёстой
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад дэмжлэг авах байх” гэсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан:“Энэ хуулийг дагаад олон хуульд өөрчлөлт орно. Нөгөө талаас бид Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэх гэж байгаа. Үндсэн хууль бол цэцийн суурь хууль. Тиймээс одоо хэлэлцэх нь хэр зохистой вэ гэдгийг бодолцох ёстой. Үндсэн хуульд цэцийн гишүүн хэн байх вэ гэдэг асуудлыг оруулах гэж байна. Одоо өргөн баригдсан хуулиар цэцийн гишүүн улстөр, хуулийн өндөр мэргэжилтэй хүн байна гэж заасан. Насны хязгаар байгаа. Улстөрийн өндөр мэргэшилтэй, хуульч биш хүмүүсийг Үндсэн хуулийн цэцэд томилсноос болж улстөрийн системийг самардаг байдал 20 гаруй жил үргэлжилж байна. Энэ бол нууц биш. Одоо хийх шинэчлэл цэцийг шүүхийн тогтолцоонд оруулахад чиглэх ёстой. Одоо бол шүүх ч биш, улстөрийн байгууллага ч биш, саармаг байгууллага болжээ. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл хэрэгтэй гэж бодож байна. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хуульчдын холбоо байгуулсан. Гэтэл одоо орж ирсэн төслөөр цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч гурав, УИХ гурав, Улсын Дээд шүүхийн санал болгосноор томилно гэж орж ирсэн байна. Миний хувьд цэцийг улстөрөөс ангид, хөндлөнгийн нөлөөнд автдаггүй байлгахын тулд Хуульчдын холбооноос цэцийн гишүүнийг санал болгодог байхаар оруулж ирэх ёстой гэх мэт харах зүйл их байна” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.