Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн зохицуулах оролцооноос гадна өндөр хэрэглээтэй хэрэглэгчийн ухамсар, зах зээлд шинээр бий болж байгаа эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, эрчим хүчний инженер эдгээрийн хоорондох харилцан уялдаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэ хуулийн төсөл нь ерөнхий концепцийн хүрээнд зохицуулалт хийж, нэр томьёоны тодорхойлолт, байгууллагуудын эрх, үүрэг, хоорондын уялдаа, харилцан хамаарал, урамшуулал болон хуулийн хариуцлага зэргийг тусгасан төсөл юм. Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэх нэгжээс боловсруулж, Засгийн газраар батлуулах журмаар зохицуулахаар тусгажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.