Арабын нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамыг Улаанбаатарт байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумын урилгаар өнгөрөгч тавдугаар сарын 19-20-нд тус улсад ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

Айлчлалын үеэр болсон уулзалт, ярианы үеэр хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай, Орлогын татварыг давхардуулж ногдуулахаас сэргийлэх тухай, Агаарын харилцаа тогтоох тухай зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн талаар санал солилцож, Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг эцэслэн тохирлоо. 

Түүнчлэн CIB санхүүгийн групптэй Монгол Улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд нэг тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулах сан байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт гарын үсэг зурсан байна.
АНЭУ-ын талаас манай уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, монгол хонины махыг худалдан авахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа. Мөн хоёр улсын хууль сахиулах салбар хооронд харилцаа тогтоох, тус салбарын монгол мэргэжилтнүүдийг өөрийн улсдаа дунд, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2015-06-17 02:11:49
    UAE, Монголд тавтай морил. Арабын Санхүүгийн Төв Дубай. UAE-д сарын цалин 20,000-35,000 доллар байдаг, 15-аас дээш жилийн туршлагатай байх ёстой.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-16 04:31:34
    bolioroi ma l aa. yah gee vee. anh irehed ni bulaigaa delgee biz dee. baliar yum nuud.
    203.194.114.58
    Мэдэгдсэн Хариулах