Үер буух эрсдэлтэйг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2015 оны 06 дугаар сард гол, мөрний усны түвшин олон жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй байна. Гэхдээ энэ 06 дугаар сард зарим үед орох хур тунадасны хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж гол ус үерлэх, үер бууж болзошгүйг анхааруулж байна.

Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшинг олон жилийн дундажтай харьцуулахад ойролцоо байх төлөвтэй ажиглагдсан.

Хэдийгээр ихэнх гол, мөрний усны дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч 06 дугаар сард зарим үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.

Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Гамшгийн эсрэг үндэсний төвөөс анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.