Хүүхдийн зуслангуудыг шалгана

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил нийслэлийн хэмжээнд 21, орон нутагт 22 хүүхдийн зуслан зуны хугацаанд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авчээ.
 

Үүнд, ”Нарлаг”, “Нарс”, “Найрамдал” болон Халамж асрамжийн төвийн харьяа гурван зуслан, Төрийн бус байгууллагын дэргэдэх хоёр зуслан багтаж буй аж. Зусланд амрах хүүхдийн эрхийн бичгийн үнэ нь долоо хоног амрах бол 140-160 мянган төгрөг, 10 хоног амрах бол 250 мянган төгрөг төлөх юм байна. Зуслангууд 6-16 насны хүүхэд хүлээн авах аж.
 

Энэ жилийн хувьд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, ЦЕГ-тай хамтран эдгээр зуслангийн стандартын хэмжилтэнд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчид болон хүүхэд хүлээн авах, аюулгүй орчин бүрдүүлсэн эсэхийг нь энэ сарын 10-12-ны хооронд шалгахаар болжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.