“Цэвэр агаар сан”-гийнхны шинэ хэрэг олны анхаарлын төвд байна
Улсын төсвөөс арав орчим тэрбум төгрөгийг хууль бусаар завшсан “Цэвэр агаар” сангийн захирал болон удирдах ажилтнуудтай холбоотой хэрэг өнгөрсөн онд дуулиан шуугиантайхан шvvхээр шийдвэрлэгдэж байсан. Тэгвэл шvvхээр эцэслэгдэн шийгдээд байсан уг хэрэг дахин задарч, холбогдогч нь нэмэгдэж болзошгvй байдалд ороод байгаа юм. Уг нь тус сангийн захирал асан Н.Хvрэлсvхэд анхан шатны шvvхээс найман жил, нягтлан бодогч асан М.Хуланд долоо, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1жил, Х.Болдмаад зургаан жил, Н.Чимэд-Эрдэнэд 5.1 жил, Г.Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ялыг тус тус ногдуулж Ж.Сvрэн, М.Алтанбагана нарт холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгон шийдвэрлэсэн.

Дээрх нэр бvхий хvмvvсийг арав орчим тэрбум төгрөг хувьдаа ашигласан, бусдад шилжvvлсэн хэргээр Эрvvгийн хуулийн 273.2, мөн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 150.3 буюу Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчийг завшсан гэх зvйл ангиар шалгаж яллах дvгнэлт vйлдсэн. Тэгвэл эдгээр хvмvvст холбогдох хэрэг дахин задарч өнөөдөр тэдэнд холбогдох шvvх хурал болох гэж буй. Тэдэнд холбогдох өмнөх хэргийг гурван шатны шvvхээр шийдвэрлэж ял ногдуулсан ч дахин ял нэмvvлэх магадлал өндөр болоод байна. Өмнө нь болсон шvvх хурлын vед тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэж байхад дахин шинэ хэрэг илэрсэн тул эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж хэрэгт холбоотой бvхий л зvйлийг нэмж нотлох баримтаар тогтоосон учраас ийнхvv өнөөдрийн шvvх хурал товлогджээ.

Гурван шатны шvvхээр Н.Хvрэлсvх, М.Хулан нарын хvмvvсийг эрvvгийн хуулийн 273.2, 263.2, 150.3-аар яллаж байсан бол энэ удаа 272.2, 150.3, 163.2-т зааснаар буруутган шvvх болсон байна. Өөрөөр хэлбэл дахин хоёр шинэ зvйл анги нэмэгджээ гэсэн vг. Бидний олж авсан мэдээллээр тэднийг тус санд орж ирсэн ихээхэн хэмжээний мөнгийг хувийн компанид шилжvvлж сандаа буцааж оруулалгvй хувьдаа авсан гэх баримтыг хууль хяналтын байгууллагынхан олсон аж. Дээрх мөнгө нь Баянзvрх дvvргийн VIII хороо, “УС-15” орчмыг төвлөрсөн дулаан хангамжид холбох төслийн санхvvжилт байсан гэнэ. Хэрэг явдлыг эргэн сөхвөөс, уг төслийг 2012 оны тавдугаар сард хэрэгжvvлж эхлэхэд “Набсан” гэх компани гvйцэтгэгчээр шалгарчээ. Ийнхvv гvйцэтгэгчээр шалгарсан дээрх компанид техникийн хяналт тавих төсвийн хөрөнгийг нь ажлын мөнгөтэй нь хамт шилжvvлжээ. Гэтэл хоёр хоногийн дараа “Техникийн хяналт тавих төсвийн мөнгийг хамтад нь шилжvvлсэн тул буцааж бэлнээр олгоно уу” хэмээж шилжvvлсэн мөнгөө бэлнээр гаргуулан авсан аж. Юутай ч тэд иймэрхvv маягаар нэлээд их хэмжээний мөнгө буюу зургаа орчим тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх vндэслэлээр дахин байцаагдах болжээ.

Хууль журмаар бол техникийн хяналт тавих байгууллага нь өөр, өөр компаниуд байх ёстой. Гэтэл нэг нь мөнгө шилжvvлэх баримт дээр гарын vсэг зурж, нөгөө нь гvйлгээ хийдэг байсан аж. Ямартай ч өнгөрсөн гурван шатны шvvхээр ял сонссон М.Хулан “Би маш ихээр хохирлоо” хэмээн хэлж байсан бол энэ удаа тvvнийг бэлэн мөнгө авч байсан гэх асуудал ч сөхөгдөх болоод байна. Хууль хяналтын байгууллагаас тус сангийн удирдлагуудыг техникийн хяналт хийх мөнгийг иймэрхvv маягаар яаж завшдаг байсныг нь тогтоож өнөөдрийн шvvх хуралдаанд нэлээн зузаахан шиг хавтаст хэргээр зөв, бурууг нь дэнслэхээр болсон байна.

Хэрэв тэд нэг ажлаас ахиухан хэмжээний мөнгө халааслаж байсан нь тогтоогдвол тэдний ял улам хvндрэх нь ойлгомжтой. Өмнөх шатны шvvх хурал дээр тус сангийн захирал асан Н.Хvрэлсvхийн ууж идсэнийг нь шvvх нотлоогvй тул ямар нэгэн мөнгөн торгууль ногдуулаагvй. Харин тvvнийг ажлын хариуцлага алдсан хэмээж найман жилийн ял оноосон. Тэрбээр шvvх дээр “Би Хуланд энэ яваа насандаа гомдож явах болно” хэмээн хэлж байсан юм. Тэгвэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгдэх нэр зvvгээд буй М.Хулан өнөөдрийн шvvх хуралд гол хvнээр шvvгдэнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм. Ийн хэлэхийн учир нь ялтан М.Хулан “Цэвэр агаар” санг анх байгуулагдахад ажилд ороод, хоёрхон сар болсны дараа хоёр тэрбум төгрөг хувьдаа шилжvvлсэн нь шvvхээр тогтоогдсон. Шvvх хурлын vед шvvгч тvvнээс 300 сая төгрөгийг хэрхэн авч явсан талаар асуухад “Зуу, зуун саяар нь нэг торонд хийгээд авч явсан. 100 сая төгрөг нэг торонд л багтчихдаг юм билээ” гэж хэлсэн нь олныг гайхшруулж байсан билээ.
 
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aimaar 2015-06-16 06:15:15
    aimeeeriin
    203.91.118.198
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-16 04:04:22
    edniig horij olnii mongoor demii tejeegeed yugaa hiine. niigmiin tyst ajil hiilgej oorsdiigoo tejee. tegehgui gevel sharil chandarlah gazart ilgee. bidniig shuu...
    203.194.114.58
    Мэдэгдсэн Хариулах