УСУГ-ын бүтцийг өөрчилж, санхүүгийн шинэ загварыг нэвтрүүлнэ
Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар болон Ус сувгийг удирдах газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, ашиглалт үйлчилгээг операторын хэлбэрт шилжүүлэх санхүүгийн шинэ загварыг нэвтрүүлэх чиг үүргийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлын үеэр Ус сувгийг удирдах газар “Нэг худалдан авагчийн загварт шилжүүлэхэд анхаарах асуудал”, “Эрчим хүчний зохицуулах хороо “Нэг худалдан авагчийн загварт шилжүүлэх заавар”, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулах” санал боловсруулан танилцуулга хийсэн.

Танилцуулгад нэг худалдан авагчийн загвар нь хэрэглэгчдийн эрчим хүчний төлбөрийг зохисгүй байдлаар зарцуулах боломжийг хязгаарласан, хэрэглэгчид нэг ижил үнэ тариф мөрдөх боломж олгож байгаа давуу талтайг харуулж, орлого төвлөрүүлэлтийг хувьчилсан графикаар үзүүлсэн. Мөн усны аюулгүй байдлыг хангахын тулд  гүний худгуудын усан сан, цооногийг лабораторийн баталсан графикийн дагуу цэвэрлэж ариутгах,  усны дээжийг сар бүр  лабораторийн шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулах гэх мэт олон саналууд гаргасан байна. Дараагийн хурлаар ажлын нарийвчилсан төлөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд гарган, хамтран ярилцахаар болжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgjtu 2014-06-05 06:42:28
    Хэдэн муу үйлчлэгч нараал битгий ийш тийш нь сольж цомхотгож үзээрэй дээ. Дарга нар улам олон болох ч яахав.